Sunday, November 24, 2024

Саран дээр төсөөлж байснаас илүү их ус байгааг NASA тогтоожээ

Date:

АНУ-ын сансар судлалын байгууллага NASA саран дээр урьд нь төсөөлж байснаас илүү их хэмжээтэй ус байгааг тогтоосноо өчигдөр зарлажээ.Ингэснээр хүн төрөлхтөн саран дээр суурьших, сарнаас цааш сансрын гүн рүү аялах боломж нээгдэж байна. 

Нарны туяанаас хамгаалах агаар мандал бараг байхгүй тул сарны гадаргуу дээр ямар ч ус байхгүй гэж 1990-ээд оныг хүртэл үздэг байв. Үүний дараа сансрын хөлгөөс хийсэн судалгаагаар сарны туйлуудын ойролцоох тогоонуудад мөс хадгалагдаж буй шинж тэмдгийг илрүүлж байжээ.Харин сая Boeing 747 нисэх онгоцонд суурилуулсан 2.7 метр телескопын тусламжтай цуглуулсан мэдээлэл дээр шинжилгээ хийгээд сарны гадаргууд хангалттай хэмжээний усны молекул байгааг тогтоосон байна.

Sofia (Stratospheric Observatory for Infrared Astronomy) нэртэй уг телескоп нь сарны гадаргуугаас ойсон нарны гэрлийн долгионы уртыг хэмжих замаар мэдээлэл цуглуулдаг юм.Нарны гэрэл тусдаг сарны тал дээр их хэмжээний ус байгааг энэ удаа баттай тогтоосон байна.Тодруулбал сарны хөрсний нэг шоо метр талбай бүрт нэг жижиг лонхны хэмжээтэй ус агуулагдаж байгаа гэж дүгнэжээ.

Энэ нь саран дээр байнгын суурин байгуулж, хүн амьдрахад хангалттай хэмжээний ус юм. NASA 2024 онд сар руу хоёр сансрын нисгэгч илгээхээр бэлдэж байгаа. Тэдний нэг нь саран дээр хөл тавьсан анхны эмэгтэй болох юм. Үүний дараа 2030 он гэхэд байнгын суурин ажиллуулж эхлэх төлөвлөгөөтэй байгаа. Уг суурин нь сарны гадаргуугаас ус олборлож, амьдралаа тэтгэх чадвартай байх юм.Ингэж чадвал сарны гадаргуу дээрээс бусад гараг руу аялах хөлгийг хөөргөх боломж бүрдэнэ. Сансрын хөлгийг дэлхийгээс хөөргөснөөс сарнаас хөөргөх нь илүү бага зардалтай байх юм.

Одоо эрдэмтдийн судалгааны дараагийн зорилт нь сарны гадаргуу дээр ус яг ямар хэлбэртэй оршиж байгааг тогтоож, сарны хөрснөөс шингэн ус гаргаж авах технологи боловсруулах болж байна.Энэ ажлыг гүйцэтгэхэд 2024 онд саран дээр буух сансрын нисгэгчид чухал үүрэг гүйцэтгэх юм.

Эх сурвалж: BBC

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...