Friday, April 18, 2025

БНХАУ-ын Шинжаанд “COVID-19”-ийн шинж тэмдэггүй 137 тохиолдол бүртгэгджээ

Date:

БНХАУ-ын баруун хойд бүс Шинжаан-Уйгурын өөртөө засах оронд “COVID-19” өвчний шинж тэмдэггүй 137 шинэ тохиолдлыг илрүүлжээ. Энэ талаар өчигдөр буюу аравдугаар сарын 25-ны ням гарагт Шинжаан-Уйгурын өөртөө засах орны Ардын засгийн газрын Мэдээллийн албанаас хэвлэлийн бага хурал хийж мэдээлсэн байна.

Шинжааны Кашгар хотын өмнөд хэсэгт орших Шуфу тосгонд 17 настай эмэгтэйд бямба гарагт ердийн нуклейн хүчлийн шинжилгээ хийснээр вирусийн шинж тэмдэггүй тээгч болохыг баталжээ. Үүний дараа түүнтэй ижил шинж тэмдэггүй тохиолдлууд шинээр бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн шинж тэмдэггүй вирусийн халдвар тээгчид Шуфу тосгоны эмэгтэйн эцэг, эхийн ажилладаг үйлдвэртэй холбоотой болохыг тогтоожээ. Тэдгээр иргэдийг Кашгар дахь тусгай эмнэлэгт байрлуулан, хорио цээрийн дэглэм тогтоосон бөгөөд одоог хүртэл халуурах, ханиалгах зэрэг шинж тэмдэг илрээгүй гэдгийг тус мужийн эрүүл мэндийн комиссоос мэдээлсэн байна.

Бямба гарагаас хойш Кашгар хотын 2.83 сая гаруй оршин суугчаас дээж авч, 334.800 хүнд хийсэн шинжилгээний хариу гарчээ. Мужийн хэмжээнд нийт 4.75 сая орчим хүнд шинжилгээ өгөхөөр тооцоо гаргасан бөгөөд үүнээс Шуфу тосгоны 245.000 хүн хамрагджээ.

Эх сурвалж: http://www.xinhuanet.com/

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргав

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн...

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий...

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн...

Зөндөө онцлогтой “Зөөлөн хот” фестиваль

“Зөөлөн хот 2025” фестиваль энэ долоо хоногийн бямба гараг...