Энэ сарын 24-нд тус улсын Наньжин хотод болсон Хятадын шөнийн эдийн засгийн форумын үеэр дижитал технологи нь олон ажил төрлийн салбарын хөгжлийн загварыг шинэчилж байгааг цохон тэмдэглэжээ. Шөнийн эдийн засаг нь дижитал эдийн засгийг тусламжтайгаар хэрэглэгчийн зах зээлийг цаашид өргөжүүлэн, хэрэглээний орон зайг нэмэгдүүлж байна. Түүнчлэн дижитал эдийн засаг нь шөнийн эдийн засагт туслан, инновацийн эрч хүч, хэрэглээний орон зайг тасралтгүй тэлсээр байна гэдгийг энэхүү форумд оролцогчид онцолжээ
2020 оны Хятадын шөнийн эдийн засгийн форумаас дижитал, интернэт сүлжээ, ухаалаг хөгжилд тулгуурлан, их өгөгдөл, үүлэн тооцоолол, мэдээллийн сүлжээ, хиймэл оюун зэрэг шинэ технологиор шөнийн эдийн засгийн салбарын хэрэглээг эрчимжүүлж, дижитал эдийн засгийн хэрэглээний шинэ талбарыг бий болгон, хотжилтод шинэ эрч хүч сэлбэхийг санал болгожээ. БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын яамны ажилтан Ван Шяофэн Шөнийн эдийн засгийн форумын нээлтийн үеэр хэлэхдээ, шөнийн эдийн засаг бол дотоод эдийн засгийн эргэлтийг ахиулах чухал салбаруудын нэг юм.
Шөнийн бизнес, зах зээлийг хөгжүүлэхийн тулд шөнийн соёл, аялал жуулчлалын эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэх ёстой. 2022 он гэхэд үндэсний хэмжээний 200 гаруй шөнийн соёл, аялал жуулчлалын бүсүүдийг байгуулна гэжээ.
БНХАУ-ын Аялал жуулчлалын судалгааны хүрээлэнгийн захирал Дай Бинь “5G, хөдөлгөөнт холбоо, ухаалаг харилцаа холбоо болон төлбөр тооцооны аргачлал зэрэг нь үйлдвэрлэл, амьдралын хэв маягийг өөрчилж байна. Дижитал технологи нь шөнийн эдийн засгийн ханган нийлүүлэлт, эрэлт хэрэгцээг сайжруулж, аж үйлдвэрийн хөгжлийн хэв загварыг шинэчилж байна. Дижитал технологи нь шөнийн эдийн засгийн салбарын хөгжлийг дэмжих явцад тоо, чанарын өсөлтийг үргэлжлэн дээшлүүлэх болно” гэсэн байна.