Monday, November 25, 2024

Д.Болдын шинэ клипэнд Шарк Д.Энхтүвшин ба “The Voice” шоуны шүүгч, хөтлөгчид тогложээ

Date:

Төрийн соёрхолт дуучин Д.Болд, 440HZ рекордсын уран бүтээлч NENE нарын хамтарсан “One shot” дууны клип өчигдөр цацагджээ.

Youtube хуудаснаа нийтлэгдсэн даруйдаа олны таашаалд хүрсэн уг дуу 14 цагийн дотор 120 мянга гаруй үзэгчид хүрч, 10 мянган лайк авчээ.

“One shot” дууны үгийг NENE бичсэн ба хөгжмийг Д.Болд найруулжээ.

КЛИПНИЙ ЗУРАГ АВАЛТ ТУН СОНИРХОЛТОЙ ШИЙДЭЛТЭЙ БА 90-ЭЭД ОНЫГ ЭРХГҮЙ САНАГДУУЛНА

Клипний зураг авалтад Монголын урлаг соёлын алдартнуудаас гадна бизнесийн салбарын түүчээлэгч ч оролцжээ. Тухайлбал та бүхэн “One shot” дууны клипнээс “Шарк Танк” нэвтрүүлгээр сайн мэдэх Д.Энхтүвшин, хөтлөгч Г.Анхбаяр, Э.Ууганбаяр нарыг гэргийн хамт харах болно. Үүнээс гадна “The Voice of Mongolia” шоуны шүүгчид бүрэн бүрэлдэхүүнээрээ дүр бүтээжээ. Дуучин Ука нөхрийн хамт хосын дүрийг бүтээсэн ба “Хурд” хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр “атаман” болсон байна. Харин найруулагч С.Ононбат хуурцаг наймаалж байгаагаар харагдах аж.

Үүнээс гадна Д.Болдын гэргий Ж.Бямбасүрэн ч клипний зураг авалтын нэгэн шигтгээ болж оролцжээ.

Шинэ уран бүтээлийнхээ талаар дуучин Д.Болд, Бид бүгд л дурсамжаараа жаргаж амьдардаг. Найз нөхөд болж, зүрх сэтгэлийн нандин дурсамжууд бүтээлцэж байгаа хүн бүрд энэ дууг зориуллаа. Жаргалтай үедээ үргэлж сонсож бас бүжиглэж байгаарай. Яагаад гэвэл би найзуудтайгаа жаргалтай байх үедээ энэ дууг зохиосон юм хэмээжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...