Sunday, November 24, 2024

Өвөрмонгол сүмоч Арашио ояката Хятадын “хоёр хэлний бодлого”-ыг шүүмжилжээ

Date:

Арашио ояката буюу мэргэжлийн сүмод Соококүрай нэртэйгээр барилдаж байсан өвөрмонгол сүмоч Энхтүвшин БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах оронд хүүхэд багачуудад монгол хэлний боловсрол олгохыг хориглож, мандарин хэлээр үндсэн сургалтаа явуулах болсныг шүүмжилжээ. Тэрбээр Бээжингийн энэ бодлогыг эрс буруушааж “Тэд яагаад ийм аймшигтай зүйл хийх болов? Монголчуудын 99 хувь нь энэ арга хэмжээнд дургүйцэж байна” хэмээн Арашио ояката “Киодо Ньюс” агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.

Арашиогийн олон нийтэд хандаж хийсэн энэхүү мэдэгдэл нь Монголын сүмочдоос Хятадын “хоёр хэлний боловсрол” гэх бодлогын талаарх анхны шүүмжлэл гэдгийг Японы хэвлэлд онцолсон байна. Арашио мөн БНХАУ-ын засгийн газар үндэстний цөөнхийг хан үндэстний соёлд уусгах гэсэн хүчин чармайлт нь эх хэлээр ярьдаг хүүхдүүдийн тоо буурахад хүргэсэн гэж ярьжээ. Тэрбээр Бээжингийн гаргасан энэхүү шинэ шийдвэр өвөрмонголчуудыг эх хэлээ алдахад хүргэнэ гэж санаа зовж байгаа аж.

“БНХАУ-ын хойт нутаг буюу Өвөрмонголд мандарин хэлний боловсрол руу хүчээр шилжихийг эсэргүүцсэн жагсаал цуглаан болж, наймдугаар сарын сүүлээр уг бодлогыг зарласны дараа монгол сурагчид болон тэдний эцэг, эхчүүд эсэргүүцэл илэрхийлсээр байгаа юм. АНУ-д төвтэй Өмнөд Монголын хүний ​​эрхийн мэдээллийн төвөөс мэдээлснээр 10,000 орчим хүнийг цагдаагийн хамгаалалтад авсан байна. Жагсаал бусад улс орнуудад ч хүрээгээ тэлж, Токио хотод өргөн цар хүрээтэй цугларалт болж, олон мянган хүн цугласан юм. Арашио ояката эх орондоо байгаа хамаатан садандаа сөрөг үр дагавар авчрах вий гэж болгоомжилсноос эсэргүүцлийн жагсаалд оролцохоос түдгэлзэж байсан аж” хэмээн www.japantimes.co.jp сайт онцолжээ.

БНХАУ-ын 1.4 тэрбум хүн амын 90 гаруй хувь нь хан угсаатан бөгөөд тус улсад 5.9 сая монгол угсаатан амьдардаг байна. Хан угсаатнууд тус өөртөө засах орны хүн амын бараг 80 хувийг эзэлж байгаа тул өвөрмонголчууд өөрсдийн хэл, соёлын онцлог шинж чанараа хадгалан үлдэхийн төлөө тэмцэж байна гэдгийг дээрх сайт мөн дурдсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...