Friday, November 22, 2024

2020 оны 10 дугаар сарын 20-нд болох үйл явдлын тойм

Date:

09.00 цагт Барилгын хөгжлийн төвд “Барилга байгууламжийн зураг төслийн чанар, хяналтын тогтолцоо” зөвлөгөөн болно.

09.00 цагт “Алтай констракшн” компанийн байранд “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх” төслийн хүрээнд жендэрт суурилсан хүчирхийлэл (ЖСХ) болон ахмад настаны эсрэг хүчирхийллийн талаарх эрх зүйн мэдлэг, ойголтыг дээшлүүлэх сургалт болно. Утас: 99076111

10.00 цагт МҮХАҮТ-д “Цар тахлын улмаас аялал жуулчлалын салбарт тулгарч буй асуудлууд, шийдвэрлэх арга зам” уулзалт хэлэлцүүлэг болно.

10.00 цагт Ерөнхий сайд У.Хүрэлсүх уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын ажилтай танилцах уулзалтаа Үндэсний геологийн албанаас эхэлнэ. Ерөнхий сайд 12.00 цагт Ашигт малтмал, газрын тосны газар, 12.50 цагт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны ажилтай танилцах юм.

11.30 цагт ШУТИС-ийн хичээлийн 8 байранд “Инженер, технологийн дээд боловсрол” буюу 1000 инженер төслөөс тус сургуульд 4.2 тэрбум төгрөгийн үнэтэй сургалтын тоног төхөөрөмж хүлээлгэн өгнө. Утас: 80063208, 99832535

12.00 цагт “Эрдэм” цамхагт ШИНЭН-ын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

12.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д “Хаппи Фловерс” компаниас хүүхэд асрах үйлчилгээний талаар мэдээлнэ.

12.00 цагт “Туушин” зочид буудалд “Voice of Mongolia” шоуны шилдэг таван оролцогч нэгдэн “The Raisins&Nuts” хамтлаг байгуулсан талаар мэдээлнэ. Утас: 99461746, 99044402

15.00 цагт “Новотел” зочид буудалд Монгол, ОХУ, БНХАУ-ын Аялал жуулчлалын сайд нарын тавдугаар цахим хурал болно. Утас: 91965599

Төрийн ордонд

09.30 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдана.

11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

15.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар”  танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...