Monday, April 7, 2025

“Spirit of Gobi” Consilience үзэсгэлэн сарын турш дэлгэгдэж байна

Date:

Э.Санчирмаа

Дундговь аймаг Өлзийт сумын нутаг дахь байгалийн өвөрмөф сонин тогтоцоороо алдартай Цагаан суваргын дэргэд “Spirit of Gobi” электроник хөгжим болон дүрслэх урлагийн фестиваль өнгөрсөн наймдугаар сарын 05-наас 08-ны өдрүүдэд болсон билээ. Энэхүү фестивалийн ерөнхий зохион байгуулагчаар MN17 арт галерей, “The Majesty Mongolia”, “Too Hype To Chill” хамтран ажилласан юм. Уг фестиваль цаашид жил бүр уламжлал болон зохион байгуулагдах бөгөөд хоёр хэсэгтэй байх аж. Фестивалийн зорилгыг зохион байгуулагчид нь дараах байдлаар тодорхойлжээ.

  1. Энэ цагт байгаль үгүй бол соёл хэмээх ойлголт байтугай хүн төрөлхтөн ч үгүй. Энэ мэт эргэцүүлэхэд соёлын буй болох, оршин тогтнох, улмаар хөгжин хувьсахын язгуур үндэс нь байгаль юм. Тийм учир монгол ахуй соёл, хүн байгалийн харилцааг дүрслэх урлаг болон хөгжмийн хэллэгт хөрвүүлэн, контемпорари урлагаар  дажуулан байгальд бүтээлээ дэглэх нь нэгдүгээр хэсгийн гол зорлго юм.
  2. Дүрслэх урлаг, хөгжмийн салбарын шинэ залуу уран бүтээлчдийг эгнээндээ нэгтгэх, мөн олон улсын чанартай зохион байгуулах, нийгэм дэхь залуусын оролцоог нэмэгдүүлэх нь удаах зорилго юм. Уламжлалт сэтгэлгээ, нүүдэлчин соёл хэмээх ойлголт уран бүтээлчдийн бүтээлд хэрхэн туссан болон яаж илэрхийлэгдэн гарч ирж буйг, мөн байгальд хэрхэн ажилласан талаарх видео дүрс, баримтат гэрэл зураг, өрөг урлагийн бүтээлүүдийг галерейн зааланд дэглэн нээлттэй байдлаар нийтэд үзүүлэх, нийгэмд болон нийтэд их хотын буюу метрополитан соёлыг түгээн дэлгэрүүлэх нь хоёрдугаар хэсгийн үндсэн зорилго юм.

Дээрх зорилгын хүрээнд энэ жилийн фестивалийн хоёрдугаар хэсэг болох “Spirit of Gobi” Consilience үзэсгэлэн Улаанбаатар хотноо “MN17” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд дэглэгдэн үзэгчдийн хүртээл болж байна. Энэ удаагийн үзэсгэлэнд ерөнхий куратор С.Батсайхан, Б.Батжил, урлаг судлаач Б.Учрал нар ажиллаж байгаа юм байна. Ц.Ариунтөгс, Д.Бат-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ, Б.Баатарзориг, Б.Бат-Оргил, Г.Гэрэлхүү, Ц.Даваажаргал, Д.Дорждэрэм, Б.Дөлгөөн, Б.Номин, Б.Нэргүй, А.Очирболд, У.Одмаа, Н.Сүхбүрэн, Э.Халиунаа, Х.Энхномин, Katja Brinkman /Герман/ нарын нийт 17 уран бүтээлчийн 20 гаруй бүтээл есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 23-ны хооронд бүтэн сарын турш үзэгчдийн хүртээл болж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Сүхбаатарын талбай дээр 3333 сурагч “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа

 А.Баяр: Зүрх сэтгэлээсээ эх орноо хөгжүүлнэ гэсэн үзэлтэй бодолтой,...

“20 минутын хот” Үндэсний хорооны IV хуралдаан боллоо

"20 минутын хот" Үндэсний хорооны ээлжит IV хуралдаан 2025...

Бээжингийн зүрхэн дэх эртний хот

БНХАУ-ын нийслэл Бээжин хотын төв цэг эртний барилга байгууламж,...

2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлалаа

2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ээр зарлах Засгийн газрын тогтоол...