Sunday, November 24, 2024

Автозамын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр ажиллаж байна

Date:

Нийслэлийн автозамын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд шаардлагатай байршлуудад нэмэлт орц гарц хийж,  нэг чигийн хөдөлгөөний хэвийн байдлыг хангахын тулд хороолол дундах буцаж эргэх хөдөлгөөнийг хаах зэрэг арга хэмжээг албаныхан авч ажиллаж байна. Хүннүгийн гудамж буюу Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Ноme Plaza”-ийн уулзвараас “Дүнжингарав”-ын уулзвар хүртэлх 1,5 км нэг чигийн хөдөлгөөнд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй нийт 11 эргэж буцах эргэлт байдаг байна. Богино зайнд буцаж эргэх эргэлт олон байгаа нь нэг чигийн хөдөлгөөний эрчмийг сулруулж, түгжрэл үүсгэж байгаа судалгааг Тээврийн цагдаагийн албанаас гаргаж, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Замын хөдөлгөөний төлөвлөлт,зохицуулалт, инженерчлэлийн газарт хандаж, дээр автозамын 3 байршилд буцаж эргэх хэсгийг хаажээ. Зүүн эргэхийн тулд хоёр талын хөдөлгөөнийг зогсоож автозамын зохиомол түгжрэлийг үүсгэж буй учраас ийнхүү гурван байршилд эргэж буцах гарцыг хаасан хэмээн Баянзүрх дүүргийн Тээврийн цагдаагийн албаны дэд хурандаа Д.Сүхбат тайлбар өглөө.

“Баянмонгол” хорооллоос зүүн тийш эргэхийг хориглож, нэг чигийн хөдөлгөөнд саад учруулахгүй болсон. Хүннүгийн гудамж маань нарийнхан учраас буцаж эргэх хөдөлгөөн бүрт автозамын түгжрэл үүсдэг. Тиймээс хөдөлгөөнийг саадгүй зорчуулах үүднээс холбогдох албаныхан судалгаа хийж, буцаж эргэх хэсгийг хаасан байгаа хэмээн Замын хөдөлгөөний төлөвлөлт,зохицуулалт, инженерчлэлийн Инженерчлэл, төлөвлөлтийн хэлтсийн дарга Х.Өнөржаргал хэллээ.

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...