Saturday, November 23, 2024

Мах бэлтгэх, тээвэрлэлт, агуулах, борлуулах үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын мэдээ

Date:

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын баталсан удирдамжийн дагуу мах бэлтгэх, тээвэрлэх, хадгалах, худалдаалан борлуулах үйл ажиллагааны бодит нөхцөл байдлыг тогтоох, холбогдох бусад хууль тогтоомж, тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандартад нийцэж байгаа эсэхийг Эмээлт, Налайхад байрлах 6 мал төхөөрөх газар, 3 мах боловсруулах  үйлдвэр, 6 зах худалдааны төвүүдэд Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Махны холбоотой хамтарсан шалгалтыг хийлээ. Хяналт шалгалтаар дараахь зөрчлүүд илэрлээ.

1. Хонхорын цагдаагийн постоор 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 00:28 цагт УНБ 28-61 дугаартай Портер машиныг түр саатуулж шалгахад гарал үүслийн баримт бичгийн зөрчилтэй 87 хонины гулууз мах тээвэрлэж байсныг БЗД-ийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст шилжүүлсэн.

2. “Дун Фан интернейшнл” ХХК-ийн махны үйлдвэрийг шалгахад Баянхонгор аймгаас ирсэн 670 толгой ямааг хүлээн авч боловсруулж байсан ба 17 толгой ямаа тээвэрлэлтийн явцад дарагдаж үхсэн байдалтай утсгалд оруулаагүй байсан. Үйлдвэрт суурилуулсан теле хяналтын камер нь 17 хоног хадгалж байгаа нь гадна орчны хяналтын камеруудын бичлэгийн төхөөрөмж нь Монгол Улсын стандарт MNS6423:2019 шаардлагыг хангахгүй байсан.

3. “Эмээлт” амьд малын захын хашааны залгаа хашаанд иргэн Баттүшиг нь зохих зөвшөөрөлгүй мал төхөөрөх газар, мах боловсруулах үйл ажиллагаа явуулж байсныг үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авсан. Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст материалжуулан шалгаж байна.

4. “МИК” ХХК-ийн хашаанд иргэн н.Энхбаатар, н.Батсүрэн нар мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд уламжлалт аргаар мал төхөөрөх, зумлах үйл ажиллагааг зөвшөөрөлгүйгээр явуулж байсныг таслан зогсоосон.

5. “Оргилон гүн” ХХК-ийн мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрийн 8 тоот хөргүүртэй агуулахад фереон алдагдсан гэсэн албан бус мэдээллийн дагуу хадгалагдаж байсан 740 кг чанаж, вакуумдсан махыг түр хугацаагаар саатуулсан. Энэ нь Мах, махан бүтээгдэхүүн. Эрүүл ахуйн аюулгүй байдлын үндсэн шаардлага MNS 5023:2001 стандартыг зөрчиж байна.

6. “Түмэн их гэрэлт дивагарь” ХХК-ийн мал төхөөрөх үйлдвэр нь мал эмнэлэг, ариун цэврийн шаардлага хангаагүй бохир орчинд зумлагаа явуулж байсан. Цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийгээгүй үйлдвэрийн байранд мал, махан бүтээгдэхүүнийг хамтад нь байлгаж байсан тул түр хугацаагаар үйл ажиллагааг зогсоосон. Энэ нь Мах, махан бүтээгдэхүүн эрүүл ахуйн аюулгүй байдлын үндсэн шаардлага MNS 5023:2001 стандартыг зөрчиж байна.

7. Мал төхөөрөх газрууд мал хүлээн авсан бүртгэл, төхөөрөмжийн өмнөх, дараах үзлэгийг тогтмол хийдэггүй, бүртгэл хөтөлж хэвшээгүй, анхан шатны бүртгэл судалгаа хийхгүй байна. Мөн төхөөрөх газрууд нь орон тооны малын эмч ажиллуулдаггүй, малын эмчийг шаардлагатай тоног төхөөрөмж, хөдөлмөр хамгааллын хэрэгслээр хангаагүй, дотоод хяналтыг хийдэггүй, хүнсний үйлдвэрлэлийн цэвэр, бохир усны төвлөрсөн шугамд холбогдоогүй, үйлдвэрийн байранд засвар үйлчилгээ хийдэггүй байна.

9. Орон нутгаас цахим гэрчилгээг үүсгэхдээ цаасан хэлбэрт шилжүүлж өгөөгүй зөвхөн код өгөх, мал эмнэлгийн хяналтын цэгүүдэд гэрчилгээг дахин хэвлэх, нарийвчлан шалгаж нэвтрүүлдэггүйгээс өөр малын гарал үүслийн кодоор Улаанбаатар хотруу нэвтрүүлэх зөрчил байна.

10. Мал нядалгааны явцад гарч байгаа дайвар бүтээгдэхүүн, яс, цус гэх мэт ашиглах боломжтой бүтээгдэхүүнийг боловсруулах технологи байхгүйгээс хүнсний дайвар бүтээгдэхүүнийг ил задгай хаяж орчны бохирдол үүсгэж байна.

11. Малын мах хэрэглэгчийн гар дээр ирэх хүртэл 5-6 шат дамжлагыг дамжиж, дамжлага тус бүрт 1 кг тутамд 500-аас 1000 төгрөгийн нэмэгдэлтэй хүрч  байна.

Жишээлбэл мал төхөөрөх газар бөөнөөр кг тутмыг нь 5000 төгрөгөөр зарагдаж байсан хонины ястай мах эцсийн хэрэглэгчийн гарт ирэхдээ кг тутамд нь 2200-3000 төгрөг нэмэгдэж 1 кг нь 7200-8000 төгрөгөөр худалдаалагдаж байна.

Эх сурвалж: ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...