Нийгмийн тэгш бус байдлыг халж, ижил гараанаас гарах боломжийг зөвхөн боловсрол олгодог. Энэ утгаараа боловсролын салбар тухайн улсын амин чухал нийгмийн салшгүй нэг салбар юм. Гэхдээ энэхүү боловсролын салбарын үрийг түмэн олонд түгээхэд сурган хүмүүжүүлэгчийн авьяас чадвар, эрдэм мэдлэг чухал байдаг. Тиймээс багш нарыг тогтмол хөгжүүлж, заах аргыг нь шинэчилж, орчин үеийн технологийн дэвшилтэй тогтмол уялдуулах нь хамгийн чухал асуудал. Өөрөөр хэлбэл, багшийг ажлаа хийх явцдаа хөгжих боломжийг төр бодлогоор дэмжих ёстой байда
Өнөөдрийн байдлаар буюу 2020-2021 оны хичээлийн жилд Монгол Улсын хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн 670 орчим ерөнхий боловсролын сургуульд 34700 багш ажиллаж, боловсролын үрийг Монголын хүүхэд багачуудад тарьж байна. Үүнээс 30919 багш нь төрийн өмчийн сургуульд ажиллаж байгаа бол үлдсэн 3856 багш нь хувийн өмчийн сургуульд багшилж байгаа юм. Тэдний 11608 багш нь бага ангийн багш бөгөөд хүүхэд багачуудад сурах арга барилыг эзэмшүүлж байна. 14884 багш нь дунд ангийн багш бөгөөд тэд хүүхэд багачуудыг зөв зүгт чиглүүлж, хүн болгон төлөвшүүлэхээр ажиллаж байна. Харин 7879 багш ахлах ангийнханд хичээл зааж, амьдралд хөл тавихад зүг чиг болж байгаа бол 412 багш цэвэр мэргэжлийн хичээлийг зааж байгаа юм. Харин Улаанбаатар хотын хувьд 14676 багш хүүхэд багачуудад эрдмийн үр тарьж байгаа юм.
Өнгөрсөн 4 жилийн хугацаанд Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу Багшийн хөгжлийн дэмжих тухай хуулийг баталж, хэрэгжүүлж байна. Энэхүү хуулийн хэрэгжилтийн хүрээнд бүх шатны боловсролын сургалтын байгууллага нь багшийн хөгжлийн төвтэй байхаар хуульчилж, энэхүү төвд тухайн сургуулийн нийт хувьсах зардлын хоёр хувь хүртэл хэмжээний зардлыг зарцуулдаг тогтолцоог нэвтрүүлсэн. Товчхондоо, Монгол Улс анх удаагаа багшийн хөгжлийг дэмжихээр эрх зүйн орчныг бий болгосон хэрэг.
Тэгвэл Нийслэлийн Монгол Ардын Нам 2020 оны орон нутгийн сонгуулийн мөрийн хөтөлбөртөө багшийн хөгжилд онцгойлон анхаарч суралцагчийн хөгжлийн хэрэгцээ, шаардлагыг хангасан, бүтээлч, чадварлаг багш, хүний нөөцөөр хангахаар дэвшүүлсэн юм. Өөрөөр хэлбэл, нийслэлийн төрийн болон хувийн өмчийн сургуульд багшилж байгаа нийт сурган хүмүүжүүлэгч нарыг хөгжих боломжоор хангахаас гадна чадварлаг хүний нөөц бүрдүүлэхээр зорилт тавьжээ. Энэ хүрээнд Нийслэлийн Монгол Ардын Нам нийслэлийн хэмжээнд дутагдалтай байгаа багшийн нөөцийг бэлтгэх асуудлыг БСШУСЯ, Багшийн мэргэжил дээшлүүлэх институттэй хамтран шийдвэрлэхээр болжээ. Ингэхдээ хөрвөх сургалтын бодлогыг дэмжихээ сонгуулийн мөрийн хөтөлбөртөө онцолсон байна.
Багш хүүхэд бүрт хүрч ажиллах, таних, эрмэлзлийг нь чиглүүлэх боломжоор хангах, хүүхэд бүр өдрийн хоол идэх, эрүүл мэндийн үйлчилгээ, сэтгэлзүйн зөвлөгөө, ганцаарчилсан чиглэл авах боломжийг хангах, сургуулийн байрыг тав тухтай, цэвэрхэн байлгах, багшийг амрах тухлах, хичээлдээ бэлдэх өрөөтэй болгох шаардлагатай. Энэ орчин нөхцөл, боломж бололцоог бүрдүүлэхээр Нийслэлийн Монгол Ардын Нам 2020 оны орон нутгийн сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгайлсан заалт оруулсан байна.
Хүнийг хүн болгон хөгжүүлэх авьяас чадвар зөвхөн багш хүнд заяадаг аж. Үрээ гэсэн эх хүн өөрөө хэдий өлсөж байвч үрээ цатгахыг л илүүд үздэгийн адилаар сурагч нь сайн хүн болж хүмүүжиж байвал багшийн сэтгэл цадаж байгаа нь тэр аж. Тиймээс багшийн хөгжилд онцгой анхаарч, өөрөө өөрийгөө цаг минут тутамд хөгжүүлэх тэр боломж төр засаг бодлогоор дэмжихээр зэхэж байна.