Thursday, April 10, 2025

Багш нарын хотхон байгуулахыг үүрэг болгожээ

Date:

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж дараах асуудлыг хэлэлцжээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх боловсрол, шинжлэх ухааны салбарт ажилласантай холбогдуулан авах арга хэмжээний талаар сайд Л.Цэдэвсүрэн танилцуулсан байна. Үүнтэй холбогдуулан 2022 онд багтаан бүх сургууль, цэцэрлэгийн модон жорлонг үе шаттай халах, Засгийн газраас гаргах шийдвэрт шинжлэх ухааны байгууллагын саналыг сонсож, тусгадаг байх, багш нарын нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэх зорилгоор “Багш хотхон” байгуулах, бүх шатны боловсролын байгууллагын хичээл, сургалтад цахим технологи нэвтрүүлэх төлөвлөлт боловсруулж танилцуулах, Шинжлэх ухаан, технологи, инновацийн төвийн кластерийн барилга, угсралтын ажлыг эрчимжүүлэх үүднээс ирэх онд санхүүжилтыг нь нэмэх боломжийг судалж, танилцуулахыг холбогдох сайд нарт даалгасан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ц.Гантулга: Олигархижсан төрийг засаж залруулахын тулд ардчиллын төлөөх намууд нэгдэх хэрэгтэй

Ард түмнээс бодитой дэмжлэг авч, өөрийн үзэл баримтлал, үйл...

Тавантолгойн дулааны цахилгаан станц төслийн талаар танилцууллаа

Тавантолгойн дулааны цахилгаан станц төслийн явцыг Засгийн газрын хуралдаан...

Сангийн сайд Б.Жавхлан: Өнгөрсөн гуравдугаар сард экспорт нэмэгдсэн

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй...