Saturday, November 23, 2024

Хөдөлмөрийн үндэсний намын нэр дэвшигчдэд үнэмлэхийг нь гардууллаа

Date:

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуульд Хөдөлмөрийн үндэсний намаас нэр дэвшигчид өчигдөр нийслэлийн Сонгуулийн хорооноос үнэмлэхээ гардан авлаа. Энэ удаагийн сонгуульд Монгол Ардын нам, Ардчилсан нам, МАХН, Монголын ногоон нам, Дэлхийн монголчуудын нам, “Сахигтун! Үндсэн хуулийн 19” эвсэл, Ж.Ганбаатар, Д.Мөнх-Эрдэнэ нарын бие даагчид нэр дэвшиж, үнэмлэхээ гардан авсан юм.

Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд “Монгол Улсын аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулинд заасны дагуу нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны сонгуульд оролцохоор улс төрийн нам, эвслүүд болон бие даагчид нийслэлийн Сонгуулийн хороонд бүртгүүлсэн. Есдүгээр сарын 29-нд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар нийслэлийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцох Хөдөлмөрийн үндэсний намын нэр дэвшигчдийг бүртгэсэн тогтоолын үйлчлэлийг түдгэлзүүлсэн. Нийслэлийн Сонгуулийн хороо Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн дагуу Хөдөлмөрийн үндэсний намын нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулах боломжгүй болсон. Өчигдөр буюу аравдугаар сарын 5-нд нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд урьдчилсан хэлэлцүүлэг дахин явагдаж, Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2020 оны есдүгээр сарын 29-ны өдрийн захирамж хүчингүй болсон. Ингэснээр нийслэлийн Сонгуулийн хорооны 2020 оны есдүгээр сарын 16-ны өдрийн 21 дүгээр тогтоол буюу Хөдөлмөрийн үндэсний намын нэр дэвшигчдийг НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэсэн тогтоолын үйлчлэл эргэн сэргэж байна. Ингээд өнөөдөр нийслэлийн Сонгуулийн хорооноос тус намын нэр дэвшигчдэд үнэмлэхийг нь гардуулж байна. Сонгуулийн сурталчилгааг аравдугаар сарын 13-ны өдрийг дуустал явуулах ёстой. Сонгуулийн хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг удирдлага болгон ажиллахыг хүсч байна. Та бүхэн сонгуулийн үйл ажиллагаанд амжилт хүсье” хэмээлээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...