Томуугийн вакцины тохиромжтой үеийг 10 дугаар сар гэж эмч, мэргэжилтнүүд үздэг. Улирал солигдож байгаа энэ өдрүүдэд хүүхэд багачууд төдийгүй томчууд хүртэл томуугаар өвчилдөг. Тэгвэл томуугаас урьдчилан сэргийлж энэ жилийн хувьд Засгийн газрийн хөрөнгөөр 120 мянган тун вакцин захиалжээ. Эхний ээлжинд 200 гаруй гаруй мянган тун вакциныг есдүгээр сарын 15-нд хийсэн байна. Уламжлалт ёсоор эрсдэлтэй бүлгийн буюу эрүүл мэндийн ажилтнууд, өндөр настнууд, 65-аас дээш насны архаг хууч өвчтэй хүмүүс болон нийслэлийн цэцэрлэгийн хүүхдүүдэд томуугийн вакцин хийжээ.Түүнчлэн томуугийн вакциныг хэн, хаана,хэзээ хийлгэвэл зохих вэ, мөн юунд анхаарах вэ гэсэн асуулт иргэдийн дунд их байдаг. Хоёроос есөн насны цэцэрлэг сургуулийн хүүхэд тухайн цэцэрлэг, сургуулийн дархлаажуулалтын цэгт хийлгэх ёстой. Түүнчлэн зургаан сартайгаас есөн насны цэцэрлэг сургуульд хамрагдаагүй хүүхэд болон дөрвөөс дээш сартай жирэмсэн эмэгтэйчүүд, 65 ба түүнээс дээш насны болон архаг өвчтэй хүн харьяа эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын кабинетэд хандах ёстой юм байна. Мөн вакцин хийлгэхийн өмнө та дараах зүйлсийг анхаарах ёстой.
Үүнд: Вакцин тарьсан хэсгийг хөндөхгүй байх, дулаан хувцаслах, гурав хоног ус хүргэхгүй байх, боолт эм, тос түрхэх, хөхний сүү болон гялгар уут бусад зүйлээр жин тавихгүй байхыг анхааруулж байна.
Томуугийн эсрэг вакциныг хийлгэхдээ эсрэг заалтыг маш сайн анхаарах хэрэгтэй. Үүнд: Вакцинд хэт мэдрэг хүн,өндөг тахианы гаралтай бүтээгдэхүүнд харшилтай хүн, сүүлийн зургаан сарын дотор таталт саажилтын хам шинж өгч байсан хүн болон мэдрэлийн үрэвсэлийн хам шинж тэмдгийн үед, хавдрын эмчилгээний итостатик эм хэрэглэж байгаа хүнд вакцин эсрэг заалттай байх ба вакцин хийдэггүй байна.