Friday, November 22, 2024

Өргөөгийн гудамжны автозамын хөдөлгөөнийг нээлээ

Date:

Баянгол дүүрэг, 13 дугаар хороо Өргөөгийн гудамжны авто замын шинэчлэлтийн ажил дуусчээ. ээрх ажлын хүрээнд 408 у/м эгнээ тусгаарлах хашлага, 430 у/м авто замын хуучин хашлага шинэчлэлт, тэмдэг тэмдэглэгээ, 4800м2 тэгшилгээ болон хучилтын ажлууд бүрэн хийгджээ. Үргэлжлүүлэн 170 м2 газарт явган хүний шинэ зам  болон хуучин явган замын шинэчлэлтийн ажлууд хийгдэх юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан тус замын ажлыг өнөөдөр шалгаж хөдөлгөөнийг нээх үүргийг өгсөн юм. Хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хэлэхдээ  хөдөлгөөний эрч буурсан үед шөнийн цагаар аюулгүй байдлыг бүрэн хангаж, үлдсэн  ажлуудыг дуусгахыг холбогдох албаныханд үүрэг болгосон юм.

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...