Saturday, November 23, 2024

Нийслэлийн Сонгуулийн хорооноос мэдээлэл хийлээ

Date:

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажилтай холбоотой мэдээллийг нийслэлийн Сонгуулийн хорооноос өглөө. Монгол Улсын аймаг нийслэл, сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн хуулинд заасны дагуу нийслэлийн Сонгуулийн хороо орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлыг зохион байгуулж буй юм. Нийслэл дүүргийн Сонгуулийн хороод сонгуульд оролцох нэр дэвшигчдийн үнэмлэхийг өчигдөр гардуулсан. Нийслэл болон дүүргийн  хэмжээнд орон нутгийн сонгуульд оролцох нэр дэвшигчдийг тоог  нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд танилцууллаа. Үүнд:

Багануур дүүрэг  17 мандаттай. Монгол ардын нам болон Ардчилсан намаас 34 нэр дэвшигч үнэмлэхээ авсан.

Багахангай дүүрэг 17 мандаттай. Монгол ардын нам, Ардчилсан нам, Монгол ардын хувьсгалт намын 36 нэр дэвшигч үнэмлэхээ авсан.

Баянгол дүүрэг 41 мандаттай. Монгол ардын нам, Ардчилсан нам, Монгол ардын хувьсгалт нам, Хөдөлмөрийн үндэсний нам,

Баянзүрх дүүрэг 43 мандаттай. Нэг бие даагч, Монгол ардын нам, Ардчилсан нам, Монгол ардын хувьсгалт нам, Хөдөлмөрийн үндэсний нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл,

Налайх дүүрэг 25 мандаттай. Монгол ардын нам, Ардчилсан нам, Монгол ардын хувьсгалт нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл ,

Сонгинохайрхан дүүрэгт 45 мандаттай. Монгол ардын нам, Ардчилсан нам, Монгол ардын хувьсгалт нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл, Хөдөлмөрийн үндэсний нам,

Сүхбаатар дүүрэг 35 мандаттай. Хоёр бие даагч, Монгол ардын нам, Ардчилсан нам, Монгол ардын хувьсгалт нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл, Хөдөлмөрийн үндэсний нам,

Чингэлтэй дүүрэг 35 мандаттай. Монгол ардын нам, Ардчилсан нам, Хөдөлмөрийн үндэсний нам

Хан-Уул дүүрэг 35 мандаттай. Монгол ардын нам, Ардчилсан нам, Монгол ардын хувьсгалт нам, Монголын ногоон нам, Хөдөлмөрийн үндэсний нам,

Нийслэлийн хувьд 45 мандаттай бөгөөд нийт 6 нам эвсэл, 2 бие даагч өрсөлдөж байна. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд 800  нэр дэвшигч бүртгүүлж үнэмлэхээ гарджээ.

Хөдөлмөрийн үндэсний намын нэр дэвшигчтэй  холбоотой нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан байна. Энэ асуудлаар нийслэлийн Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Б.Амартүвшин танилцууллаа.

Тэрбээр “Нийслэлийн Сонгуулийн хорооний 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн тогтоолоор Хөдөлмөрийн үндэсний намын 27 нэр дэвшигчийг бүртгэсэн. Үүнтэй холбоотойгоор иргэн н.Бямбадэлгэр нарын нэхэмжлэлтэйгээр Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр гомдол гарсан. Тус гомдлын дагуу 2020 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн хуралдаанаас шүүгчийн захирамж албан ёсоор нийслэлийн Сонгуулийн хороонд ирлээ. 2020 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 7337 шүүгийн захирамжаар нийслэлийн Сонгуулийн хорооны 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/21 дугаар тогтоол буюу Хөдөлмөрийн үндэсний намын 27 нэр дэвшигчийг бүртгэсэн шийдвэрийг түдгэлзүүлсэн байгаа. Түдгэлзүүлсэн шийдвэртэй холбоотойгоор нийслэлийн Сонгуулийн хороо Хөдөлмөрийн намтай холбоотой аливаа үйл ажиллагаа явагдахгүй” хэмээлээ.

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...