Friday, April 18, 2025

Авто замын ачааллыг бууруулах чиглэлээр шуурхай ажиллахыг үүрэг болголоо

Date:

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хуралдаанд оролцож, холбогдох албаны хүмүүс шат дараатай тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлэх үүрэг чиглэлийг өглөө. Хуралдаанаар холбогдох мэргэжлийн байгууллагууд авто замын хөдөлгөөний нөхцөл байдал болон цаг үеийн асуудлуудаар хэлэлцэж, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцов. Энэ үеэр мэргэжлийн байгууллагуудын зүгээс өчигдөр цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, тодорхой цагуудад түгжрэл үүссэн гэдгийг хэлж байлаа. Мөн цаашид хөдөлгөөн зохицуулалтад анхаарч ажиллах, нийтийн тээврийн тоо хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг түгжрэл үүсгэхгүй байхад анхаарч замын хөдөлгөөнд зөв зохистой оролцох шаардлагатай байгааг холбогдох мэргэжлийн байгууллагууд хэлсэн юм.

Хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд ямар ажлуудыг шат дараатай хийж ажиллах судалгаа, тооцооллоо нарийн гаргаж танилцуул. Мэргэжлийн байгууллагууд бүгд хамтарч ажилла. Тодорхой ажлууд хийж байгаа хэдий ч цаашид анхаарах зүйлүүд байна. Ямар зохицуулалтуудыг хийж болох байна, бүх хувилбараа гаргаж яаралтай танилцуул” гэсэн үүрэг чиглэлийг холбогдох албаны хүмүүст өглөө.

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргав

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн...

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий...

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн...

Зөндөө онцлогтой “Зөөлөн хот” фестиваль

“Зөөлөн хот 2025” фестиваль энэ долоо хоногийн бямба гараг...