Friday, November 22, 2024

Улаанбаатар-Арвайхээр, Улаанбаатар-Дарханы авто замыг түр хаажээ

Date:

Өчигдөр буюу есдүгээр сарын 30-нд төвийн зарим аймгийн нутгаар их хэмжээний нойтон цас орж, хүчтэй цасан шуурга шуурсны улмаас авто зам, замын байгууламжууд цасанд боогдож, халтиргаа гулгаа үүсчээ. Ийнхүү тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тул иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор улсын чанартай Улаанбаатар-Арвайхээр, Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 2020 оны аравдугаар сарын 01-ний 00 цагаас 2020 оны аравдугаар сарын 01-ний 10.00 цаг хүртэл түр хааж автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоохоор болжээ. Нойтон цасны улмаас тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөн саатах, цасанд суух зэрэг хүндрэл цөөнгүй гарсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...