Tuesday, April 8, 2025

“Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-д төрийг төлөөлөх хоёр гишүүнийг сонгон шалгаруулна

Date:

Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаас гарсан тэмдэглэлийг үндэслэн “Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх гишүүнд нэр дэвших этгээдийн нээлттэй сонгон шалгаруулалтыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас нийтэд зарлажээ. 2013 оноос олборлолтын үйл ажиллагааг эхлүүлсэн “Оюу Толгой” зэс, алтны төсөл нь Монгол Улсад хэрэгжиж буй уул уурхайн томоохон төслүүдийн нэг. “Оюу Толгой” ХХК-ийн нийт гаргасан хувьцааны 34 хувийг Монгол Улсын Засгийн газар эзэмшдэг бөгөөд төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани болох “Эрдэнэс Оюу Толгой” ХХК нь төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшиж, хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлдэг юм. “Оюу Толгой” ХХК-ийн нийт гаргасан хувьцааны 66 хувийг “Туркойз Хилл Ресурс” шууд бусаар эзэмшдэг бөгөөд “Рио Тинто” тус компанийн гаргасан хувьцааны олонхыг эзэмшдэг аж. “Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь есөн гишүүнээс бүрддэгээс гурван гишүүнийг Монгол Улсын Засгийн газар нэр дэвшүүлэн томилдог юм.  

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас зарласны дагуу “Оюу Толгой” төслөөс хүртэх Монголын талын өгөөжийг урт хугацаанд тогтвортойгоор өсөн нэмэгдүүлэх зорилгоор геологи, уул уурхайн болон санхүү, эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн хоёр гишүүнийг сонгон шалгаруулах юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ачаалалтай уулзваруудыг дахин төлөвлөх, шинэчлэхэд ЖАЙКА-тай хамтран ажиллахаар санал солилцжээ

НИТХ-ын дарга А.Баяр, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд...

Ардчилсан намын тэргүүн зэргийн “Чингисийн одон”-г Б.Ариунболд, Э.Ганболд нарт хүртээв

Ардчилсан намын 35 жилийн ойн хүрээнд ардчиллын үнэт зүйл,...

Монголын энхийг сахиулагчид Өмнөд Суданд энгийн иргэдийг хамгаалах үүргээ амжилттай биелүүлжээ

БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд Монгол...

Намрын чуулганыг 40-өөс дээш цаг тасалсан Х.Баттулга гишүүнд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэнэ

Ёс зүй, дэгийн байнгын хороо өнөөдөр 14:00 цагаас хуралдана....