Saturday, April 19, 2025

Монгол, Хятадын хилийн дэглэмийн хамтарсан комисс хуралджээ

Date:

Монгол, Хятадын Хилийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын гэрээний 47 дугаар зүйлийн дагуу Монгол, Хятадын Хилийн дэглэмийн хамтарсан комиссыг 2013 онд байгуулсан юм. Энэхүү хамтарсан комиссын III хуралдааныг өнөөдөр цахим хэлбэрээр зохион байгуулжээ. Тус хуралдааны Монголын талын төлөөлөгчдийг Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын дэд захирал Г.Батчимэг, БНХАУ-ын талын төлөөлөгчдийг тус улсын Гадаад хэргийн яамны Хил, далайн хэргийн газрын зөвлөх Жан Линь нар тэргүүлж, бусад холбогдох байгууллагын төлөөлөгчид оролцсон байна.

Хуралдаанаар талууд 2018 онд Улаанбаатар хотноо зохион байгуулсан Монгол, Хятадын Хилийн дэглэмийн хамтарсан комиссын II хуралдааны протоколын хэрэгжилтийг өндрөөр үнэлж, хоёр улсын хил орчмын нутаг дэвсгэрт хилийн дэглэм сахиулах үйл ажиллагаа, хилийн ус, хил дамнасан ой хээрийн түймэр, хилийн бүсэд хүн, малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх асуудлаар санал солилцож, хилийн боомтын харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн, хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргав

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн...

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий...

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн...

Зөндөө онцлогтой “Зөөлөн хот” фестиваль

“Зөөлөн хот 2025” фестиваль энэ долоо хоногийн бямба гараг...