ШӨХТГ-ын даргын удирдамжийн дагуу иргэдээс ирүүлсэн гомдол, саналын хүрээнд шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн ШТС, шатахуун тээвэрлэлт, агуулахын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Түүврийн аргаар сонгосон ШТС-уудаас “Тэс петролиум” ХХК-ийн 7-ийн дизель түлш болон АИ-92 авто бензиний 2-р савнаас ус илэрчээ. Мөн “Шунхлай трейдинг” ХХК-ийн ШТС-32-ын АИ-95 авто бензиний савнаас ус илэрч, бага зэргийн лаг наалдаж гарч ирсэн, “Синчи Ойл” ШТС, “Петро жамп” ШТС-ын АИ-92 авто бензиний савнаас ус илэрсэн зэрэг олон зөрчил илэрсэн гэдгийг ШӨХТГ-ын удирдлагууд өнөөдөр мэдээллээ.