Жил бүрийн намар ногоочид хөлс хөдөлмөрөө шингээн ургуулсан шинэ ургацын ногоогоо нийслэлд борлуулах гэж бөөн л юм болдог. Хөөгдөж туугдаж, олон хүний г царайчлахад хүрдэг. Тэгвэл энэ жил Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас нийслэлд төмс, хүнсний ногоог хямд үнээр борлуулах, ногоочдын борлуулалтыг дэмжих зорилгоор Улаанбаатар Захирагчийн ажлын албатай хамтран 9 дүүргийн 45 байршилд борлуулалтын цэг нээж шинэ ургацын төмс, хүнсний ногооны борлуулалтыг эхлүүлсэн. Цаашид УБТЗ-ын Улаанбаатар өртөөний баруун талд байрлах “1000 машины зогсоол”-ыг 11 дүгээр сар хүртэл орон нутгийн ногоочдод бөөний борлуулалт хийх зориулалтаар ашиглуулах асуудлуудыг шийдвэрлүүлэхээр залуу сайд З.Мэндсайхан холбогдох байгууллагуудтай тохирчээ.
Сайд З.Мэндсайхан 1000 машины зогсоолыг ногоочдод чөлөөлж өгнө
Date: