Saturday, April 19, 2025

Диснейн “Мулан” кино БНХАУ-д нээлтээ хийнэ

Date:

БНХАУ-ын жүжигчин Лю Йифэй Гон Ли, Донни Йен нарын туслах дүрд тоглосон Диснейн боевик кино “Мулан” Хятадын эх газарт есдүгээр сарын 11-нд албан ёсоор нээлтээ хийхээр болжээ. Уг киног мөн есдүгээр сарын 4-нд Диснейн сувгуудаар гаргах бөгөөд хөл хорионы дэглэмээ сулруулж, үйл ажиллагаагаа сэргээсэн зарим улс, бүс нутгуудын театруудад үзэгчдэд толилуулахаар төлөвлөжээ.

Одоогоос 21 жилийн өмнө “Мулан” хүүхэлдэйн кино Хятад болон дэлхий дахинд домог болж, Оскарын Шилдэг оноо шагналд нэр дэвшиж байсан юм. “Walt Disney Pictures” албан ёсоор киноныхоо товыг зарласны дараа уг киноны хятад хэл дээрх постер бэлэн болсон байна.

200 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар бүтсэн “Мулан” киноны нээлт “COVID-19” өвчний дэгдэлтээс болж хэд хэдэн удаа хойшлогдсон юм. Киног гуравдугаар сард АНУ-ын театруудад нээхээр төлөвлөж байсан ч хойшлуулж, долоодугаар сарын 24-нд гаргахаар болсон аж. Гэвч дахин хойшлуулж наймдугаар сарын 21-нд нээхээр болжээ. Ийнхүү цар тахлын нөхцөл байдлаас болж нээлтээ хийж чадалгүй хагас жил хэртэй болсон тул эцэст нь Диснейнхэн киногоо стриминг платформ дээр гаргахаар шийдсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргав

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн...

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий...

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн...

Зөндөө онцлогтой “Зөөлөн хот” фестиваль

“Зөөлөн хот 2025” фестиваль энэ долоо хоногийн бямба гараг...