Friday, April 18, 2025

Бээжин дуурийн монгол од Нисхүү Баофэн буюу Боржигон салхи нэрээрээ алдаршжээ

Date:

БНХАУ-д ажиллаж амьдарч байгаа Монгол Улсын иргэн Б.Занданхүүгийн амралт, чөлөөт цаг, танин мэдэхүй, мэдээллийн влогийн шинэ дугаарыг хүргэж байна. Тэрбээр энэ удаа алдарт Бээжин ший буюу Бээжин дуурийн урлагт од болон гялалзаж буй монгол жүжигчин Нисхүүтэй ярилцжээ.

Бээжин дуурийн цорын ганц монгол од Нисхүүгийн талаар сэтгүүлч Б.Занданхүүгийн танилцуулснаар хүргэе. Тэрбээр тарчиг ядруухан амьдралтай өвөрмонгол айлын хүү ажээ. Түүнийг 10 настай байхад аав, ээж нь хүүгээ “улсын хоол идүүлэх”-ээр урлагийн сургуулийн шалгагч нарт өгч явуулжээ. Ийн явуулахдаа тэд хүүгээ кино жүжигчин болно л гэж бодож байсан гэнэ. Харин 10 настай бяцхан хүү Бээжин дуурийн консерватурт ирээд аав, ээжийгээ санаж гансран, өширч гаслан эцэст нь шуудран чармайснаар Хятадын нэг номерын дуурийн од болсон түүхтэй. Дөчин жилийн тэртээ ийн эрдмийн мөр хөөн гэрээсээ гарсан хүү өдрийн 200 орчим мөр дуулал хятадаар цээжилсээр таван жил болоход монгол хэлээ сорвигүй мартчихсан гэдэг. Тэрбээр Баофэн /Нэрийг орчуулбал Боржигон Салхи гэсэн утгатай/ нэрээр алдаршсан юм байна.

View Post

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргав

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн...

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий...

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн...

Зөндөө онцлогтой “Зөөлөн хот” фестиваль

“Зөөлөн хот 2025” фестиваль энэ долоо хоногийн бямба гараг...