Sunday, November 24, 2024

Цахим тоглоомын газрууд түр журмыг мөрдөнө

Date:

Нийслэлийн Онцгой комиссын Ажлын хэсэг хуралдаж, халдвар хамгааллын дэглэмийг  баримталж, цахим тоглоомын газруудын үйл ажиллагааг үе шаттайгаар нээх шийдвэрийг гаргасан юм. Тус шийдвэрийг үндэслэн нийслэлийн Засаг даргын А/1073 дугаар захирамж гарчээ. Мөн цахим тоглоомын газруудын баримтлах түр журмыг батлан гаргасан байна. Үйл ажиллагаагаа нээсэн цахим тоглоомын газрууд халдвар хамгааллын дэглэмийг баримталж, түр журмын дагуу ажиллах юм. Түр журамтай танилцах бол http://ulaanbaatar.mn/FileManager/userfiles/001-converted.pdf дарна уу.

Захирамжид цахим тоглоомын газрын үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, 16 хүртэлх насны хүүхдэд үйлчлэхгүй байх зохицуулалтыг хийж, энэ сарын 28-ны өдрөөс үе шаттайгаар нээхийг заажээ. Мөн захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба,нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн удирдах газар болон дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгожээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...