Мэргэжлийн боксын WBC, WBA, IBF холбоо шинэчилсэн чансаагаа танилцуулжээ. WBC холбооны хөнгөн жингийн чансааг Монгол Улсын Гавьяат тамирчин, олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт тэргүүлж эхэлсэн байна. Гари Рассел Жр аваргын бүсийг эзэмшигч гэдгээрээ энэхүү чансаанд эрэмбэлэгдээгүй аж. Өдгөө 28 настай Н.Төгсцогтын хувьд одоогоор мэргэжлийн бокст 12 тулаан хийж, 11 ялж, ганцхан ялагдсан үзүүлэлттэй байна. Н.Төгсцогт ирэх сарын 19-нд Мексикийн боксчин Эдуардо Рамирезтай тулалдахаар болсон. 27 настай Эдуардо Рамирез одоогоор 28 тулаан хийн 23 ялж, хоёр ялагдаж, гурав тэнцсэн үзүүлэлттэй байна. Эдуардо Рамирез шинэчилсэн чансаанд дөрөвдүгээр байрт эрэмбэлэгджээ.