Sunday, November 24, 2024

Н.Түвшинбаяр аварга МҮОХ-ны тамгаа гардан авлаа

Date:

Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхийлөгчийн тамга гардуулах ёслол өнөөдөр болжээ. МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульт ажлыг 2001 оноос гүйцэтгэсэн, Монгол Улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Загдсүрэн Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, “Бээжин-2008” Олимпийн аварга, МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярт МҮОХ-ны тамгыг гардуулж, ажлын өндөр амжилт хүссэн байна.

МҮОХ-ны гишүүдийн ээлжит бус хурал өнгөрсөн амралтын өдрүүдэд болж, Олимпийн аварга Н.Түвшинбаяр тус хорооны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан юм. Тэрбээр МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа “Итгэл хүлээлгэн намайг МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр сонгосон нийт гишүүддээ баярлалаа. Надад том хариуцлага ирж байна. Одоо ажилтайгаа танилцан цаашид хоёргүй сэтгэлээр зүтгэнэ. Олимпийн наадам болоход бидэнд бага хугацаа үлдсэн. Тиймээс үүнд тохируулан яаралтай арга хэмжээг авна. Цар тахлын улмаас олон улсын тэмцээнүүд цуцлагдсан учраас тамирчдын сэтгэл зүй алсарсан байх. Тиймээс дотооддоо тэмцээн зохион байгуулах, олимпийн эрх авсан болон эрх авах боломжтой тамирчдаа дэмжин сургалтад хамруулах тал дээр спортын холбоодтой хамтран ажиллана. Үүний тулд УОК-ын зөвлөмжийн дагуу эдгээр ажлаа үе шаттайгаар хийх төлөвлөгөөтэй байна. Цаашлаад олимпоос медаль авах боломжтой топ төрлийн тоог нэмэгдүүлэхийн төлөө ажиллана. Монголд олимпоос медаль авах боломжтой төрөл олон бий. Ялангуяа өвлийн спортын төрлүүд энд багтана. Цагтай спортын төрлийн хувьд мэргэжлийн дасгалжуулагч, тоног төхөөрөмжийн хувьд дутмаг байдаг. Энэ тал дээр дэмжин ажиллах болно” гэсэн юм. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...