Saturday, April 19, 2025

Булган аймгийн Орхон, Хишиг-Өндөр сумын 12,8 км авто зам ашиглалтад орлоо

Date:

Монгол улсын авто замын сүлжээнд босоо тэнхлэгийн зам хэмээн нэрлэгдсэн Булган-Орхон-Хишиг-Өндөр-Гурванбулаг чиглэлийн 133.7 км авто замын 2 дугаар хэсэг болох Орхон-Хишиг-Өндөр чиглэлийн 12.8 км авто зам хөдөлгөөнөө нээжээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа тус замын гүйцэтгэгчээр “Наранбулаг Хан” ХХК ажиллаж, ашиглалтад хүлээлгэн өгч байна. Энэ зам аялал жуулчлал, нийтийн хоол, үйлчилгээний салбарт томоохон нөлөө үзүүлэх эдийн засгийн ач холбогдолтой Орхон, Хишиг-Өндөр, Гурванбулаг сумын иргэдийн хувьд олон жил хүлээсэн хөгжлийн зам гэж нэрлэж болно.

2018 онд тус замын эхлэл Булган-Орхон чиглэлийн 22 км зам ашиглалтад орж байсан бол ирэх 4 жилийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Гурванбулаг сум хүртэл үргэлжлүүлэн барихаар тусгагдаад байна. Нээлтийн үйл ажилллагаанд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Булган аймгийн Засаг дарга З.Батзориг, Зам тээвэр хөгжлийн яамны автозамын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Загадраднаа, Булган сумын засаг дарга Д.Наранбаяр, Хишиг-Өндөр сумын засаг дарга С.Мөнхтөр, гүйцэтгэгч компанийн захирал “Наранбулаг хан” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Арахад нар болон бусад албаны хүмүүс оролцлоо.Булган аймагт 2020 онд нийтдээ 28 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийгдэхээс 10 тэрбум төгрөгөөр тавигдаж буй энэ зам Хишиг-Өндөр, Гурванбулаг сум хүртэл үргэлжилнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргав

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн...

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий...

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн...

Зөндөө онцлогтой “Зөөлөн хот” фестиваль

“Зөөлөн хот 2025” фестиваль энэ долоо хоногийн бямба гараг...