Wednesday, April 9, 2025

Намууд орон нутгийн сонгуульд оролцох хүсэлтээ Нийслэлийн сонгуулийн хороонд өглөө

Date:

Ирэх аравдугаар сард орон нутгийн сонгууль улс орон даяар зохион байгуулагдахаар товлогдсон. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу өчигдөр намууд сонгуульд оролцох хүсэлтээ албан ёсоор хүргүүлжээ. Тухайлбал Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д. Сумъяабазар, НИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан болон Нийслэлийн АН-ын хорооны дарга Д.Пүрэвдаваа,  НИТХ дахь АН-ын бүлгийн дарга М.Тулгат нар Нийслэлийн сонгуулийн хороонд сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлжээ. Аймаг нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд намыг төлөөлж тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх намын салбар байгууллага нь сонгуульд оролцох хүсэлтээ аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороонд санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө ирүүлнэ гэж заасан байдаг.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ц.Гантулга: Олигархижсан төрийг засаж залруулахын тулд ардчиллын төлөөх намууд нэгдэх хэрэгтэй

Ард түмнээс бодитой дэмжлэг авч, өөрийн үзэл баримтлал, үйл...

Тавантолгойн дулааны цахилгаан станц төслийн талаар танилцууллаа

Тавантолгойн дулааны цахилгаан станц төслийн явцыг Засгийн газрын хуралдаан...

Сангийн сайд Б.Жавхлан: Өнгөрсөн гуравдугаар сард экспорт нэмэгдсэн

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй...