Sunday, November 24, 2024

Өндөр настан “Фронт” С.Цэгмидэд гавьяат малчин цол хүртээжээ

Date:

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Дундговь аймагт ажиллаж байна. Тэрбээр энэ үеэрээ “Фронт” хэмээн алдаршсан өндөр настан С.Цэгмидэд Монгол Улсын гавьяат малчин цол хүртээжээ. Олонд “Фронт” хэмээн алдаршсан, өндөр настан С.Цэгмид Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат бөгөөд эдүгээ хөдөө нутагтаа үр ач нараа тойруулан, мал маллах арга ухаанаа зааж сурган, оюун саруул, энх тунх аж төрж байна. Дэлхийн хоёрдугаар дайны үед Монгол Улсаас Зөвлөлтийн улаан армид сэтгэлийн бэлэг, тусламж хүргэж өгч байсны амьд гэрч болон үлдсэн хүний нэг бол “Фронт” Цэгмид гуай юм. Тэрбээр фронтод бэлэг хүргэж өгөх үед 19-хөн настай байжээ. Тухайн үед залуу малчин эмэгтэй С.Цэгмид Монгол Улсаас Зөвлөлтийн улаан армид хүргэж өгсөн бэлгийн гурав дахь цувааны 30 орчим төлөөлөгчийн нэг болсон түүхтэй. Тэрбээр Свердловскийн галын шугаманд хуваарилагдан очиж, тэндээ 7-8 өдөр болж, Монголын ард түмнээс өгсөн дээл хувцас, арьс нэхий, мах, хүнсний зүйлсийг тараан өгч байжээ. Түүний явсан бэлгийн энэ цувааг БНМАУ-ын Ерөнхий сайд Маршал Х.Чойбалсан ахалж,  1942 оны 11 дүгээр сарын 26-нд Улаанбаатар хотоос гарч, 12 дугаар сарын тавны өдөр Москвад очин улмаар 217 воган бэлгийн зүйлээ дөрөв хувааж, төлөөлөгчид дөрвөн хэсэг болон хуваагдаж фронт дээр очин бэлгээ гардуулж байсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...