Sunday, November 24, 2024

Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын төлөөллүүдтэй санал солилцлоо

Date:

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өчигдөр НҮБ-ын шилжилт хөдөлгөөний мэргэшсэн байгууллага Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (ОУШХБ)-ын төлөөллүүдтэй уулзлаа. Монгол дахь салбар нь дотоодын шилжилт хөдөлгөөний талаар бодит цаг үеийн, олон талт мэдээлэл бий болгох ажлуудыг хийсээр ирсэн. Энэ дагуу “Ковид-19” халдварт өвчин гарсантай холбоотойгоор эрсдэлийн бэлэн байдлыг цаг ямагт хангаж, цар тахал тархсан үед авах арга хэмжээг оновчтой төлөвлөж, чанаржуулахад НЗДТГ-тай хамтран иргэдийн орж, гарах урсгалын талаарх бүртгэл мэдээллийг сайжруулах ажлыг гурван сарын хугацаанд хэрэгжүүлсэн. Тус үйл ажиллагаанд шилжилт хөдөлгөөний талаар бодит цаг үеийн мэдээлэл авахад ашигладаг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ОУШХБ-ын ДТМ арга хэрэгслийг ашигласан. НЗДТГ нь шаардлагатай тохиолдолд тус арга хэрэгслийг ашиглаж, бие даан хэрэгжүүлэх, боловсон хүчин болоод техник, технологийн хувьд боломж бүрдэх юм.  

НЗДТГ-тай хамтран хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүнд дотоодын шилжилт хөдөлгөөн, ялангуяа Улаанбаатар руу чиглэсэн шилжилт хөдөлгөөний талаар шинэ, өмнө нь ашиглагдаж байгаагүй хэрэгцээт мэдээлэл, төлөв, хандлага ажиглагдсан. Энэхүү хамтын ажиллагааг өргөжүүлж, нийслэлийн шилжилт хөдөлгөөний талаар бодит тоон мэдээллийг ойрхон, давтамжтайгаар цуглуулах, улмаар шилжилт хөдөлгөөнд оролцож буй иргэдийн талаар бодит цаг үеийн, олон талт мэдээллийг бий болгох замаар судалгаанд суурилсан ухаалаг төлөвлөлтийн дагуу иргэдэд үзүүлэх нийгмийн үйлчилгээг чанаржуулахад НЗДТГ-тай хамтран ажиллах хүсэлтэй байна. ОУШХБ-аас ажлын чиг үүрэг гарган, төсөв санхүүгийн асуудлыг ярилцаж боловсон хүчний асуудал дээр анхаарч цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...