Saturday, April 19, 2025

Тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирэх иргэдийн анхааралд

Date:

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас эх орондоо ирэх иргэдийн анхаарах зүйлийг дараах гаргажээ. Үүнд,

    • Иргэдийг 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50000 төгрөг, тусгаарлах байр руу тээвэрлэх тээврийн зардал 10000 буюу нийт 1 060 000 төгрөг, 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30000 төгрөг буюу нийт 630000 төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг төлөх.

  • Төлбөр хийхдээ тухайн иргэний РЕГИСТРИЙН ДУГААР, ОВОГ, НЭР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу.

   • Тусгаарлах байрны төлбөрөө урьдчилан төлөөгүй иргэдийг онгоцонд суулгахгүйг анхаарах.

Ташрамд дурдахад, ирэх наймдугаар сард 14 удаа захиалгат нислэг үйлдэн 3,500 орчим монгол иргэнээ гадаадын улс, орнуудаас татаж авах шийдвэрийг Улсын онцгой комиссоос гаргасан билээ.

14 удаагийн нислэгийн хуваарийг хүргэж байна.

  1. 08 дугаар сарын 01-нд Сөүл-Улаанбаатар
  2. 08 дугаар сарын 05-нд Сиатл-Улаанбаатар
  3. 08 дугаар сарын 06-нд Шинэ Дели-Улаанбаатар
  4. 08 дугаар сарын 07-нд Токио-Улаанбаатар
  5. 08 дугаар сарын 08-нд Франкфурт-Улаанбаатар
  6. 08 дугаар сарын 10-нд Прага-Улаанбаатар
  7. 08 дугаар сарын 14-нд Сөүл-Улаанбаатар
  8. 08 дугаар сарын 15-нд Сөүл -Улаанбаатар/транзит
  9. 08 дугаар сарын 20-нд Истанбул-Улаанбаатар
  10. 08 дугаар сарын 21-нд Франкфурт-Улаанбаатар
  11. 08 дугаар сарын 22-нд Сөүл-Улаанбаатар
  12. 08 дугаар сарын 24-нд Токио-Улаанбаатар
  13. 08 дугаар сарын 26-нд Франкфурт-Улаанбаатар
  14. 08 дугаар сарын 27-нд Сидней-Улаанбаатар чиглэлд тусгай нислэг үйлдэнэ. Мөн тусгаарлах байны хүрэлцээ зэргийг харгалзан АНУ, Бүгд Найрамдах Казахстан Улс зэрэг улс руу нэмэлтээр дөрвөн нислэг үйлдэх боломжийг судалж байгаа ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргав

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн...

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий...

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн...

Зөндөө онцлогтой “Зөөлөн хот” фестиваль

“Зөөлөн хот 2025” фестиваль энэ долоо хоногийн бямба гараг...