Wednesday, April 9, 2025

Орон нутгийн сонгуульд оролцох нам, эвслүүд ирэх сарын 16-наас өмнө бүртгүүлнэ

Date:

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн санал хураалтыг ирэх аравдугаар сарын 15-ны өдөр явуулахаар УИХ-аас товлон зарласан. Ийнхүү орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлууд цаг хугацааны хуваарийн дагуу явагдаж байгаа ажээ. Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн дагуу уг сонгуульд нэр дэвших төрийн албан хаагчид наймдугаар сарын нэгнээс өмнө ажлаасаа чөлөөлөгдөх ёстой. Хуульд заасан энэ хугацаа өнөөдрөөр тасалбар болон дуусч байгаа гэсэн үг.

Түүнчлэн орон нутгийн сонгуульд оролцох нам, эвслүүд энэ талаарх хүсэлтээ наймдугаар сарын 16-наас өмнө тухайн нутаг дэвсгэрийнхээ сонгуулийн хороонд хүргүүлэх ёстой. Харин нэр дэвшүүлэх ажиллагаа сонгуулийн санал хураалт болох өдрөөс 45 хоногийн өмнө эхэлж долоо хоногийн хугацаанд дуусах хуулийн заалттай. Энэ дагуу орон нутгийн сонгуулийн нэр дэвшүүлэх үйл явц наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 6-ны хооронд өрнөнө.

Мөн иргэдийн шилжих хөдөлгөөнийг сонгууль болохоос 60 хоногийн өмнө буюу наймдугаар сарын 15-наас зогсоох юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ц.Гантулга: Олигархижсан төрийг засаж залруулахын тулд ардчиллын төлөөх намууд нэгдэх хэрэгтэй

Ард түмнээс бодитой дэмжлэг авч, өөрийн үзэл баримтлал, үйл...

Тавантолгойн дулааны цахилгаан станц төслийн талаар танилцууллаа

Тавантолгойн дулааны цахилгаан станц төслийн явцыг Засгийн газрын хуралдаан...

Сангийн сайд Б.Жавхлан: Өнгөрсөн гуравдугаар сард экспорт нэмэгдсэн

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй...