ЭМЯ-ны өнөөдрийн мэдээллээр өнгөрсөн нэг хоногийн хугацаанд 520 хүний сорьцонд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. мөн Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 254 хүний сорьцноос вирус илрээгүй. Цэргийн төв эмнэлгийн 29 хүний сорьцноос вирус илрээгүй гэдгийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэллээ. Мөн тус эмнэлгийн эмч, ажилчид 39 хүнээс дээж авч шинжилгээ хийхэд илрээгүй байна.
ЭМЯ-ны зүгээс иргэд сүүлийн үед амны хаалт хэрэглэхгүй болж, анхаарал болгоомж суларч байгааг онцоллоо. Дэлхий нийтэд тархаад буй коронавируст цар тахлын дэгдэлт буураагүй, уг өвчнийг эмчлэх, урьдчилан сэргийлэх арга тодорхой болоогүй байгаа энэ нөхцөлд иргэд өөрийгөө болон бусдыг эрсдэлээс хамгаалах гол арга нь амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих, хувийн ариун цэврийг сахих явдал гэдгийг анхааруулж, амны хаалт заавал зүүхийг зөвлөмж болгов. Дэлхийн улс орнууд амны хаалт заавал зүүхийг шаардаж, амны хаалт зүүгээгүй тохиолдолд өндөр дүнтэй мөнгөн торгууль ногдуулж байгаа ажээ.
Өнөөдөр дэлхий нийтэд 14 сая 685 хүн коронавируст халдварт “COVID-19”-өөр өвчилж, 613 мянган хүн нас бараад байгаа юм.