Friday, November 22, 2024

Арабын нэгдсэн эмират улс Ангараг руу сансрын хөлөг хөөргөжээ

Date:

Японы өмнөд хэсгийн Кагошима дахь “Танэгашима” сансрын төвөөс Арабын нэгдсэн эмират улс Ангараг гарагийг судлах “Amal” буюу “Итгэл” нэртэй пуужинг өнөө өглөөний 6:58 цагт хөөргөжээ. “Mitsubishi Heavy Industries” компанийн H-IIA пуужингаар хөөргөсөн энэхүү пуужинг хөөргөх үйл явцыг “Mitsubishi Heavy Industries” компани газар дээрээс нь онлайнаар шууд дамжуулан үзүүлсэн байна.

“Amal” ирэх 2021 оны хоёрдугаар сард АНЭУ байгуулагдсаны 50 жилийн ойн үеэр Ангараг гарагт хүрэх бөгөөд тухайн оны есдүгээр сараас мэдээлэл дамжуулж эхэлнэ гэж тооцжээ. Ангараг гарагийн цаг агаар, уур амьсгалыг судлах зорилгоор хөөргөсөн энэхүү сансрын хөлөг 500 сая километрийн аялал хийх юм байна. Ийнхүү Арабын ертөнцөөс анх удаа Ангараг гараг руу пуужин хөөргөсөн бөгөөд 2017 он гэхэд Ангараг дээр өөрийн баазаа байгуулах зорилт тавьжээ.

Энэ сард АНУ, БНХАУ, АНЭУ-ын гурван хөлөг сансрын аялал хийх бөгөөд “Итгэл” хөлөг анхных нь болж байгаа юм. Төслийн удирдагч Sarah Al Amiri “Манай улсын хувьд өнөөдөр  анхны хөлгөө хөөргөсөн нь 51 жилийн өмнөх  яг энэ өдөр АНУ “Apollo 11” хөлгөө саран дээр газардуулсантай яг ижил ач холбогдолтой үйл явдал тохиож байна” хэмээн мэдэгдсэн байна.

АНУ-аас туршлага судалсан инженерүүд 450 гаруй инженжертэй баг бүрдүүлэн тус хөлгийг боловсронгуй болгон хөгжүүлэхээр зургаан жилийн турш ажиллажээ. “Итгэл” хөлөг Ангараг гарагийн агаар мандлын талаар мэдээллийг бататгаж, сансар судлалд их хувь нэмэр оруулна гэж инженерүүд найдаж байгаа аж. Уг хөлгийг хөөргөсөн явдлаа АНЭУ-ын засгийн газар улсынхаа газрын тос, шатахуунаас хэт хамааралтай байдлыг өөрчилж, мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжлийг хангахад ихээхэн хувь нэмэр оруулах төсөл гэж үзэж байгаа юм.

Эх сурвалж: BBC

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...