Saturday, November 23, 2024

Д.Нямхүү: 330 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

Date:

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүүгийн мэдээлснээр 2020 оны долоодугаар сарын 19-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймаг дахь салбар лабораторид нийт 330 хүний сорьцод коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд вирус илрээгүй байна. Эдгээр шинжилгээг нарийвчлан үзвэл, долоодугаар сарын сар 4-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 253 зорчигчийн давтан шинжилгээнд вирус илрээгүй байна. Мөн ХӨСҮТ-д тусгаарлагдсан сэжигтэй 7 хүний шинжилгээ сөрөг гарчээ. Дорноговь аймгийн Ханги-Мандалын боомтоор орж ирсэн ачаа тээврийн 24 жолоочийн сорьцод коронавирус илрээгүй, мөн Алтанбулагийн боомтоор орж ирсэн 18 жолоочийн сорьцод вирус илрээгүй байна. Дархан-Уул аймагт тусгаарлагдсан дөрвөн хүний сорьцоос вирус илрээгүй, ХӨСҮТ-д эмчлэгдэн эдгэрсэн 24 хүний давтан шинжилгээнээс вирус илрээгүй байна.

Монгол Улсын хэмжээнд батлагдсан коронавируст халдварын 287 тохиолдол бүртгэгдсэнээс 213 нь эдгэрч дараагийн шатны эмнэлэг, сувилалд шилжээ. Одоо эмчлүүлж байгаа 74 хүний 64-ийнх нь биеийн байдал хөнгөн, 10 хүн хүндэвтэр байгаагаас нэг жирэмсэн эмэгтэй эмчлүүлж байгаа ажээ. ХӨСҮТ-д нийт 116 хүн эмчилгээ, ажиглалт, тандалтын дэглэмд байгаа гэдгийг Д.Нямхүү эмч хэллээ. ХӨСҮТ-ийнхөн дараа дараагийн тусгай үүргийн онгоцуудаар ирэх иргэдээ хүлээн авахаар бэлтгэлээ хангаж байгаа юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...