Friday, November 22, 2024

Paul McCartney, Dua Lipa зэрэг уран бүтээлчид хөгжмийн салбарыг дэмжих уриалгад нэгджээ

Date:

Их Британийн амьд хөгжмийн салбарыг дэмжих уриалга бүхий бичигт 1500 гаруй уран бүтээлч гарын үсэг зурсан бөгөөд тэдний дунд Liam Gallagher, Dua Lipa, Ed Sheeran, The Rolling Stones, Coldplay, Paul McCartney нар багтжээ.

Уг бичигт “Ковид19”-ын тархалтын улмаас 2021 он хүртэл ихэнх тоглолт, фестивалиуд цуцлагдсантай холбоотойгоор хөгжмийн салбар их хэмжээний хохиролд өртөж буйг онцолсон байна. Соёл урлаг, спортын яамны сайд Оливер Довденд илгээсэн захидалдаа тэд “Хөл хорио энэ хэвээрээ үргэлжилсээр, засгийн газраас ямар нэгэн санхүүгийн дэмжлэг үзүүлэхгүй хэвээр байвал хөгжмийн салбарт ажилладаг хэдэн зуун мянган хүний амьдрал бүрхэг байна” гэжээ.

Монголд ч бас соёл, урлагийн салбар, жижиг дунд бизнесс эрхлэгчид цар тахлын хөл хорионы улмаас санхүүгийн хямралд орж буй асуудлыг өчигдөр UbComedy, ComedyLab-ын залуус хөндөж, Сүхбаатарын талбай дээр тайван жагсаал хийсэн. Тэд хөл хориогоо цуцалж, үйлчилгээний газруудыг хэвийн ажиллах боломжийг нь олгохыг шаардсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...