Saturday, April 19, 2025

Улиран сонгогдсон УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа

Date:

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн үр дүнд бүрдсэн УИХ-ын Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар улиран сонгогдсон УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын даргаар улиран сонгогдсонд нь баяр хүргэж, эдийн засгийн хүнд хэцүү цаг үед парламентын үйл ажиллагааг ажлын, амралтын өдөр гэж ялгахгүйгээр тасралтгүй явуулахыг сануулж, өнөөдрөөс ажилдаа шуурхайлан орохыг хүссэн байна.

Ялангуяа, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод тусгагдсан Гашуунсухайт-Тавантолгой, Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг дуусгах, цаашид Алтанширээт-Баруун-Урт, Баруун-Урт-Хөөт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлж, бүсчилсэн хөгжлийн асуудлыг УИХ-ын үйл ажиллагаатай уялдуулах асуудлаар ярилцжээ.

Тухайлбал, төмөр замын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлснээр говийн бүс нутаг дахь газрын доорх баялгаа боловсруулж, нэмүү өртөг шингээн экспортлох,  төмөр замын дэд бүтцийг дагуулан говийн бүсийг усжуулах, цөлжилтийн эсрэг системийг бүтээн байгуулах замаар гүний цэвэр усыг уул уурхайд ашиглахыг нэн даруй зогсоох зэрэг ажлуудыг даруй эхлүүлэх нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн аж.

Уул уурхайгаас гадна хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэр барих, экспортод гаргах замаар малчдын орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлуудыг цаг алдалгүй үргэлжлүүлж, дуусгах асуудалд анхаарч ажиллахыг хүсжээ. Ингэснээр уул уурхай, хөдөө аж ахуй хосолсон “хос морьтой” эдийн засгийг хөгжүүлэх асуудлаар санал солилцож, дэлгэрэнгүй ярилцсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар нар өмнөх парламентын үед ойлголцож, ажиллаж байсан туршлагатай тул эхлүүлсэн ажлаа дуусгахаар тууштай хамтран ажиллахаа илэрхийлцгээжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргав

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн...

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий...

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн...

Зөндөө онцлогтой “Зөөлөн хот” фестиваль

“Зөөлөн хот 2025” фестиваль энэ долоо хоногийн бямба гараг...