Friday, November 22, 2024

Хятад гахайнаас “тахлын аюултай” томуугийн шинэ вирус илэрчээ

Date:

Эрдэмтэд арван жилийн турш хятад гахайн талаар хийсэн судалгааны үр дүнд томуугийн вирусийн аюултай шинэ хэлбэрийг олж илрүүлжээ.

Үндэсний Шинжлэх Ухааны Академийн “Proceedings” сэтгүүлийн өнөөдрийн дугаарт нийтлэгдсэн судалгаанд дээрх томуугийн шинэ хэлбэр нь 2009 онд гарсан гахайн томуугийн тахлын өвчлөлийг үүсгэгч гентэй адил төстэй байгааг онцолсон байна.

Энэ вирус нь хүнд халдсан тохиолдолд томоохон аюул занал учруулж болзошгүй гэж судлаачид анхаарууллаа. Мөн 2009 оны гахайн томуугийн шинжийг агуулж буй тул хүнээс хүнд халдвар дамжихад хүргэдэг “вирусын дасан зохицох чадвар”-ыг бий болгож болзошгүй гэж бичжээ.

Энэхүү судалгааг хийсэн хятад судлаачдын баг гахайнаас шинэ, аюултай вирусын төрлийг тодорхойлох зорилготойгоор 2011 онд судалгаагаа эхэлсэн бөгөөд тэд Хятадын 10 муж дахь нядалгааны газрын гахайнуудаас 30,000 орчим арчдас, мөн орон нутгийн мал эмнэлэгт буй амьсгалын замын өвчний шинж тэмдэг бүхий гахайнаас 1,000 арчдас авчээ. Одоогоор энэхүү томуугийн вирусийг G4 EA H1N1 гэж нэрлээд байна.

Эх сурвалж: Business Insider

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...