Friday, November 22, 2024

“COVID-19” тусч эдгэрсэн жирэмсэн эмэгтэй амаржжээ

Date:

ЭМЯ ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд уламжлал ёсоор дэлхийн улс орнуудын коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг өглөө. Өнгөрсөнн нэг хоногийн байдлаар Хойд болон Өмнөд Америк, Зүүн өмнөд Азийн орнуудад коронавирусийн халдвар идэвхжиж, тохиолдлуудын тоо нэмэгдсэн байна. Манай хойд хөрш ОХУ-д нэг хоногийн дотор 6000 гаруй тохиолдол бүртгэгджээ. ОХУ-ын Тувад коронавирусийн халдварын тохиолдол олноор бүртгэгдсэнээр эмнэлгийн байгууллагуудынх нь хэвийн ажиллагаанд хүндрэл учирч байгаа гэнэ. ДЭМБ-аас амны хаалтаа зүүж, хүн хоорондын зайг барих нь коронавирусийн халдвараас сэргийлэх хамгийн чухал алхам гэдгийг дахин анхааруулжээ.

Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусийн халдвар болон урьдчилан сэргийлэх тандалт судалгааны талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээллээ. ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, Дархан-Уул аймаг дахь лабораторид өнгөрсөн нэг хоногийн дотор 357 хүний сорьцонд шинжилгээ хийхэд бүгд сөрөг буюу коронавирусийн халдваргүй гарчээ. Тухайлбал, Токио-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр ирж ажиглах байранд байгаа 261 хүн, давтан шинжилгээнд хамрагдсан 66 хүн, ХӨСҮТ-д ажиглалтад байгаа долоон хүн, идэвхтэй тандалт судалгааны хүрээнд санамсаргүй түүврийн аргаар цуглуулсан зургаан хүний сорьц бүгд сөрөг гарсан байна. Мөн Алтанбулагийн боомтоор орж ирсэн тээврийн 23 жолоочийн шинжилгээний хариу сөрөг гарсан байна.

Одоогоор Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусийн тохиолдол 220 байгаа бөгөөд эдгээрээс 175 хүн бүрэн эмчлэгдэж эдгэрсэн байна. Эмчлүүлж байгаа 45 хүний 34 хүн хөнгөвтөр, 11 хүний биеийн байдал хүндэвтэр байгаа гэнэ. Эдгээр хүмүүсийн дунд хоёр жирэмсэн эмэгтэй, хоёр хүүхэд байгаа юм байна. Түүнчлэн ХӨСҮТ-д эмчлүүлж эдгэрсэн жирэмсэн эмэгтэй өөрийн хүсэлтээр дараагийн шатны тусгаарлах байранд гаралгүй ХӨСҮТ-д ажиглалтад байж байгаад өнөө өглөө эсэн мэнд амаржсан гэдгийг Д.Нямхүү эмч онцоллоо.

Цаашид цар тахлын хорио цээрийн дэглэмийг сулруулах, тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийн тусгаарлалтын хугацааг 21 хоногоос 14 хоног болгож бууруулах эсэхийг тодруулаахад ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Хорио цээрийн дэглэмээ сулруулсан гадаадын улс орнуудад өвчний дэгдэлт эргээд голомтлон сэргэж байна. Тиймээс энэ бол бидэнд өгч буй дохио сануулга. Тусгаарлалтын хугацааг 21 хоног болгосон шийдвэр үндэслэлтэй, зөв байсан нь харагдаж байна. Үүний үр дүнд бид алдаа гаргаагүй, дотооддоо халдварыг алдаагүй байгаа. Тиймээс 21 хоногийн тусгаарлалтын хугацааг багасгаж 14 хоног болгохгүй гэдэг саналаа холбогдох байгууллагад хүргүүлсэн” хэмээн байр сууриа илэрхийлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...