Saturday, November 21, 2026

ОХУ, Украин, АНУ-ын хэлэлцээг 11 дүгээр сарын 04-нд зохион байгуулахаар урьдчилан төлөвлөжээ

Date:

Гал зогсоох тухай ОХУ, Украин, АНУ-ын гурван талт хэлэлцээг урьдчилсан байдлаар 11 дүгээр сарын 04-ний өдөр зохион байгуулахаар төлөвлөсөн гэж Польш улсын Ерөнхий сайд Дональд Туск мэдэгджээ.

Дональд Тускийн мэдэгдсэнээр, Финланд улсын Ерөнхийлөгч Александр Стубб болон Норвеги улсын Ерөнхий сайд Йонас Гар Стёре нар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай утсаар ярилцахын өмнө Европын орнуудын түншүүд, Украин улсын Ерөнхийлөгч Володимир Зеленський, АНУ-ын талтай хэлэлцсэн байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 10 дугаар сарын 27-ны өдөр Финланд улсын Ерөнхийлөгч Александр Стубб болон Норвеги улсын Ерөнхий сайд Йонас Гар Стёре нартай утсаар ярилцаж, цаашдын хэлэлцээтэй холбоотой тэдний байр суурийг сонсжээ.

Тэд ийнхүү утсаар ярилцсаны дараа Ерөнхийлөгч Александр Стубб Польш улсын Ерөнхий сайд Дональд Тусктай ярилцаж, энэ үеэрээ аль ч тал байр сууриа өөрчлөөгүй гэдгээ илэрхийлсэн байна. Улмаар Польш улсын Ерөнхий сайд сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө ОХУ-тай хийх яриа хэлэлцээ сэргэж байгаа нь Украин улсыг дэмжих, тус улсад аюулгүй байдлын баталгаа олгохтой холбоотой Европын орнуудын байр суурь өөрчлөгдөхгүй гэж цохон тэмдэглэжээ. Түүнчлэн тохиролцоонд хүрэх, эс чадвал өвөл хүртэл гал зогсоохын тулд түншүүдтэйгээ зөвлөлдсөн хэвээр байна гэж Дональд Туск мэдэгдсэн байна.

Эргэн сануулахад, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 09 дүгээр сард Москва хотноо АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч болох Стив Уиткофф болон Жаред Кушнер нартай хэлэлцээ хийсэн юм. Талууд Украины асуудлыг шийдвэрлэх боломжит арга замыг гурван цагийн турш хэлэлцсэн байна. Энэ уулзалтын дараа талууд гурван талт хэлэлцээг сэргээхээр төлөвлөж байгаа талаараа мэдэгдэж байв.

Эх сурвалж: The Guardian, ТАСС

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүсэлтийнх нь дагуу үүрэгт ажлаас нь...

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх үеэрээ хэлсэн үг

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн тэргүүн рүү чиглэсэн...

Хөрөнгө хураах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр хэвлэл мэдээллийнхэнд хийсэн...

Эгийн голын УЦС төслийг байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэрэгжүүлэх боломжтой гэсэн урьчилсан дүгнэлт гарчээ

Монгол, Оросын эрдэмтдийн хамтарсан судалгаагаар Эгийн голын усан цахилгаан...