Tuesday, October 6, 2026

УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав

Date:

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогт өнөөдөр (2026.09.22) Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикийг Жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авч, мэндчиллээ. Дараа нь Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт хүндэт зочны хамтаар Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийнэ. Түүнчлэн Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик  Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзахаар төлөвлөсөн юм. 

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргын түвшинд Монгол Улсад хийж буй гурав дахь удаагийн энэхүү айлчлал нь энэ сарын 22-23-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд хоёр улсын улс төрийн харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ямааны годрон өвчин 2 аймгийн 3 суманд бүртгэгдэн хорио цээрийн дэглэм тогтоогоод байна

ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ҮРЖЛИЙН МАЛ ХУДАЛДАН БОРЛУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАГНУУЛ, ЦАГДААГИЙН...

ХХААХҮЯ ажил хэрэгч сонсгол болоосой гэдэг байр сууринаас хандсан

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнөөдөр...