Saturday, November 21, 2026

ОХУ-ын Төрийн Думын сонгуульд “Нэгдсэн Орос” нам олонхын санал авчээ

Date:

ОХУ-д гурван өдөр үргэлжилсэн Төрийн думын сонгууль өндөрлөлөө. Энэ удаагийн сонгуулийн ирц сүүлийн 15 жилд ажиглагдсан хамгийн өндөр үзүүлэлттэй байсан гэж албаны эх сурвалжууд мэдээлжээ.

Тодруулбал, Москвагийн цагаар ням гарагийн 20:55 цагийн орчимд сонгуулийн ирц 56.66 хувьд хүрсэн байна. Өмнөх, 2021 оны сонгуулиар сонгогчдын 51,72 хувь нь санал өгчээ.

Саналын хуудсын 52,27 хувийг боловруулсны дараа Сонгуулийн төв хорооны мэдэгдсэнээр эрх баригч “Нэгдсэн Орос” (Единая Россия) нам 57,84%, ОХУ-ын Коммунист нам (КПРФ) 13,74%, Оросын Либерал демократ нам 8,73% (ЛДПР), “Шинэ хүмүүс” (Новые люди) 7,88%, “Шударга Орос” (Спаведливая Россия) нам 5,13 хувийн санал тус тус авсан байна. Энэ таван нам өмнөх Думын бүрэлдэхүүнд ч багтаж байв.

“Интерфакс” агентлагийн мэдээлснээр, “Нэгдсэн Орос” нам үндсэн хуулийн олонх болох магадлалтай байгаа аж. Учир нь тус нам нэг мандаттай 181 тойрогт ялалт байгуулж байгаагийн дээр сонгуулийн дүнгээр намын жагсаалтын дагуу 125 мандаттай болох юм байна.

Энэ удаагийн сонгуульд оролцсон, дайныг эсэргүүцэж буй цорын ганц нам болох “Алим” (Яблоко) намыг анх сонгуульд бүртгэж, жагсаалтад багтаасан ч дараа нь “Родина” хэвлэлийн нэхэмжлэлээр сонгуулиас хассан юм. Украин газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд цохилт өгсний улмаас ОХУ-д өнгөрсөн зун нүүрлэсэн түлшний хямралын үед олон нийтийн дунд “Алим” намын нэр хүнд ихээхэн өссөн байна. Улмаар сонгуулиас хасагдсан ч тус нам дэмжигчдэдээ хандан ням гарагт мэдэгдэл хийж, сонгуулиар эрх баригч “Нэгдсэн Орос” намаас өөр намуудад санал өгөхийг уриалжээ.

Энэ удаагийн сонгуульд Бүгд Найрамдах Донецк Ард Улс, Бүгд Найрамдах Луганск Ард Улс, Запорож болон Херсон мужийн оршин суугчид анх удаа оролцлоо. Эдгээр бүс нутагт ирц өндөр, 74,61-81 хувь байсан гэж албаны эх сурвалжууд мэдээлжээ.

Эх сурвалж: Интерфакс, ВВС, РИА Новости

Орчуулга: ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүсэлтийнх нь дагуу үүрэгт ажлаас нь...

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх үеэрээ хэлсэн үг

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн тэргүүн рүү чиглэсэн...

Хөрөнгө хураах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр хэвлэл мэдээллийнхэнд хийсэн...

Эгийн голын УЦС төслийг байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэрэгжүүлэх боломжтой гэсэн урьчилсан дүгнэлт гарчээ

Монгол, Оросын эрдэмтдийн хамтарсан судалгаагаар Эгийн голын усан цахилгаан...