Wednesday, October 7, 2026

Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал бус хотын тогтвортой хөгжилд шууд нөлөөлөх сорилт болоод байна

Date:

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) эхэллээ. Өнөөдрөөс наймдугаар сарын 28-ны өдөр хүртэл цөлжилт, газрын доройтол, ган гачиг, тоосжилт,  экосистемийн нөхөн сэргээлт, усны нөөцийн хамгаалалт, уур амьсгалын өөрчлөлт зэрэг хүн төрөлхтний өмнө тулгамдсан олон асуудлыг 197 орны төлөөлөл Улаанбаатар хотноо хэлэлцэнэ. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт бол зөвхөн Монгол Улсын асуудал бус дэлхийн бүх улсын хамтын асуудал юм. Тиймээс улс орнууд цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтөөс улбаалж буй аливаа бэрхшээлд хамтын шийдвэр гаргахаар хэлэлцэж буй тун чухал арга хэмжээ болж байна. Ган, зуд, үер усны аюул нь зөвхөн байгаль орчны бус хотуудын тогтвортой хөгжилд шууд нөлөөлөх сорилт билээ. Тиймээс COP17 хурлын чухал хэсэг “Хотын дарга нарын чуулга уулзалт”-ыг Улаанбаатар хотод наймдугаар сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгуулна. Өнөөдрийн байдлаар 110 хотын 270 орчим төлөөлөгч оролцохоос 50 гаруй төлөөлөл нь хотын удирдлагууд байна. Энэхүү чуулга уулзалтаар хотын ойжуулалтын хамтын ажиллагааг эхлүүлэх, тоосжилтын эсрэг бүс нутгийн хамтралыг үүсгэх, Улаанбаатар хот бусад хоттой хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах зэрэг олон чухал асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх юм” гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...