Thursday, October 8, 2026

АНУ, Ираны хоорондох нөхцөл байдал дахин хурцаджээ

Date:

АНУ, Израил Иран руу довтлон, хамтарсан цэргийн ажиллагааг 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр эхлүүлж, бүс нутагт хямрал нүүрлэн олон сар болсны эцэст талууд 06 дугаар сарын дундуур гал зогсоон, санамж бичиг байгуулж байсан. Гэсэн ч талуудын хоорондын нөхцөл байдал дахин хурцаджээ.

Тодруулбал, Ормузын хоолойгоор зорчиж явсан хөлөг онгоц руу Ираны тал халдсаны хариу болгон АНУ Иранд цохилт өгч эхэлсэн байна. Энэ цохилт хэдэн цаг үргэлжлэх бөгөөд Ираны агаарын довтолгооноос хамгаалах систем, эргийн ажиглалтын систем, газар-агаар ангиллын пуужин, хөлөг онгоцны эсрэг далавчит пуужин болон дрон хөөргөх талбайг АНУ-ын Зэвсэгт хүчин онилсон гэж холбогдох эх сурвалжаас авсан мэдээлэлтэйгээр Associated Press агентлаг дамжуулжээ.

Ийнхүү АНУ цохилт өгч эхэлсний дараа Исламын Бүгд Найрамдах Иран Улс АНУ-ыг санамж бичгийг удаа дараа зөрчсөн хэмээн буруутгасан бол АНУ хэдийгээр цохилт өгч байгаа ч үүний дараа хэлэлцээгээ үргэлжлүүлж, эцсийн тохиролцоонд хүрэх хүсэлтэй байгаа гэж The Wall Street Journal мэдээлсэн байна.

Эх сурвалж: AP, WSJ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...