Wednesday, July 8, 2026

Түлшний хямралыг давахын тулд ОХУ газрын тосны бүтээгдэхүүн импортлох хэлэлцээ хийж байна

Date:

Украин ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд дроноор цохилт өгч байгаагийн улмаас түлш үйлдвэрлэл саатаж, ОХУ-ын олон бүс нутагт түлшний хямрал нүүрлэсэн. Энэ асуудлыг шийдэхийн тулд газрын тосны бүтээгдэхүүн импортлохоор ярилцаж байгаа талаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдсэн байна.

“Холбоо харилцаа тогтоож байгаа. Боломжийн үнээр тохиролцвол газрын тосны бүтээгдэхүүн импортолно” гэж Дмитрий Песков мэдэгджээ. Гэхдээ ямар орнуудтай хэлэлцээ хийж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Өнгөрсөн долоо хоногт ОХУ Казахстанд хандан АИ-92 бензин 50 мянга орчим тонныг нийлүүлэх хүсэлт тавьсан талаарх мэдээллийг Ройтерс агентлаг холбогдох эх сурвалжуудаас авсан мэдээлэлтэйгээр дамжуулж байв.

Украины тал ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд цохилт өгч байгаагийн улмаас үйлдвэрлэл саатаж, ОХУ-ын олон бүс нутагт түлшний хямрал нүүрлэсэн бөгөөд энэ нөхцөл байдал Буриад улсад үүссэн байна. Бүгд Найрамдах Буриад Улсад 06 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн иргэдэд АИ-92 бензин худалдахыг зогсоосон бол 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн АИ-92, АИ-95 бензинийг хувь хүмүүст худалдахыг түр хязгаарлажээ.

Эх сурвалж: ТАСС, Reuters

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Үндэсний их баяр наадмын өсвөрийн харвааны шилдгүүд тодорлоо

Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа 07-р сарын...

Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа эхэллээ

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820...

Үзэмчин өвөө, зээ охин, морь гурав

БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Баруун үзэмчин хошууны Гэгээрэл...