Thursday, October 8, 2026

“Жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026” үзэсгэлэн худалдаа болно

Date:

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас дэлхийн эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжилд бичил, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн оруулж буй хувь нэмрийг олон нийтэд сурталчлан таниулах, дэмжих зорилгоор жил бүрийн зургаадугаар сарын 27-ны өдрийг “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.

Энэхүү өдрийг угтан “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026” үзэсгэлэн худалдаа, арга хэмжээг 2026 оны зургаадугаар сарын 12-14-ний өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болжээ.

Жижиг, дунд үйлдвэрийн газраас зохион байгуулж, ХХААХҮЯ болон бусад төрийн болон төрийн бус байгууллага хамтран 5 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байгаа энэхүү арга хэмжээг энэ удаа ХХААХҮЯ, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Зээлийн батлан даалтын сан, нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв НӨҮГ, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо хамтран зохион байгуулж байна.  

Үзэсгэлэн худалдаанд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид, жижиг, дунд үйлдвэр, хоршоог дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын төсөл хөтөлбөрүүд, мэргэжлийн зөвлөх үйлчилгээний байгууллагууд оролцож, үйл ажиллагаагаа танилцуулан бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд танилцуулна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...