Saturday, September 12, 2026

“Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал Б.Даваадалай “Moody’s Ratings” агентлагийн төлөөлөгчидтэй уулзлаа

Date:

“Эрдэнэс Монгол” нэгдлийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай Moody’s Ratings агентлагийн Sovereign Risk Group-ийн Дэд Ерөнхийлөгч Мартин Петч, Гүйцэтгэх захирлын орлогч Жин Фан нарыг хүлээн авч уулзлаа.

Засгийн газрын шийдвэрийн дагуу “Эрдэнэс Монгол” нэгдлийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” болгон шинэчилж, Үндэсний баялгийн сангийн менежмент, хөрөнгийн удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг танилцууллаа.

Moody’s Ratings агентлаг нь дэлхийн хамгийн нөлөө бүхий зээлжих зэрэглэл тогтоогч гурван агентлагийн нэг бөгөөд үндэсний баялгийн сангуудтай хамтран ажилладаг. Мөн төрийн өмчит компаниудын засаглал, эрсдэлийн удирдлага, санхүүгийн тогтвортой байдлыг үнэлэх чиглэлээр олон улсад зөвлөмж өгдөг.

Үндэсний баялгийг олон улсын жишгээр удирдах, төрийн өмчит компаниудыг илүү үр ашигтай, өрсөлдөх чадвартай болгох шинэчлэлийн замд хамтын ажиллагааны бас нэгэн чухал гүүр тавигдлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт судас дотуурх оношилгоо, эмчилгээний зориулалттай ангиографийн аппарат суурилууллаа

Эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдийн...

Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно

Иргэдийн ая тухтай зорчих боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Багануур, Багахангай,...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр...