Sunday, September 13, 2026

Түгжрэлийг зам биш хот төлөвлөлтөөр шийдсэн Ванкувер

Date:

Канадын Ванкувер хот түгжрэлийг бууруулахын тулд замаа өргөсгөхөөс илүүтэй иргэдийн амьдрах орчныг өөрчилжээ.

Тус хот “Complete Communities” буюу “Бүрэн хангагдсан хороолол” бодлого хэрэгжүүлж, оршин суугчид ажил, сургууль, дэлгүүр, эмнэлэг, паркаа гэрээсээ ойрхон ашиглах боломж бүрдүүлсэн байна.

Үүний үр дүнд хот өдөр тутмын зорчилтынхоо 66 хувийг алхалт, дугуй болон нийтийн тээврээр хийх зорилтдоо ойртож, Канадын хамгийн тогтвортой тээврийн хэрэглээтэй бүсүүдийн нэг болжээ.

Сонирхолтой нь, сүүлийн 20 гаруй жилд хүн ам болон ажлын байр эрчимтэй өссөн ч хотын төв рүү орж ирэх автомашины тоо нэмэгдээгүй байна.

Энэхүү шийдэл нь түгжрэлийг бууруулах хамгийн үр дүнтэй арга нь шинэ зам барих биш, харин хүмүүсийн өдөр тутмын хэрэгцээг гэрт нь ойртуулах явдал ажээ.

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага буюу OECD Ванкуверын бодлогыг “хүмүүс амьдрах, ажиллах, үйлчилгээ авах, чөлөөт цагаа өнгөрүүлэх бүх боломжийг нэг орчинд төвлөрүүлсэн, явган болон нийтийн тээвэрт ээлтэй хотын загвар” хэмээн онцолжээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт судас дотуурх оношилгоо, эмчилгээний зориулалттай ангиографийн аппарат суурилууллаа

Эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдийн...

Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно

Иргэдийн ая тухтай зорчих боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Багануур, Багахангай,...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр...