Thursday, October 8, 2026

Дэлхийн хотуудын аялал жуулчлалын олон улсын уулзалтад Улаанбаатарын төлөөлөгчид оролцлоо

Date:

БНХАУ-ын Бээжин хотноо Дэлхийн аялал жуулчлалын хотуудын холбоо (WTCF)-ны “Beijing Fragrant Hills Tourism Summit 2026” уулзалт боллоо. Энэхүү уулзалт нь дэлхийн аялал жуулчлалын салбарын төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудыг нэгтгэсэн нэр хүндтэй арга хэмжээ юм. Уг уулзалт аялал жуулчлалын салбарын тогтвортой хөгжил, инновац, хотуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ чиг хандлага, шилдэг туршлагыг солилцох чухал индэр болдгоороо онцлогтой. Мөн гишүүн хотууд өөрсдийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн, соёлын өв, хөрөнгө оруулалтын боломжоо олон улсад сурталчлах өргөн боломжийг бүрдүүлдэг.

Салбарын дээд хэмжээний уулзалтад Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо (MTO)-ны Ерөнхийлөгч Т.Баттулга тэргүүтэй 30 гаруй төлөөлөгч оролцов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...