Saturday, July 25, 2026

Казахстан Ираны ураны нөөцийг нутагтаа байршуулахад бэлэн гэв

Date:

АНУ, Ираны хооронд энхийн хэлэлцээ байгуулахад саад болж буй асуудлуудын нэг болох Ираны баяжуулсан ураны нөөцийг нутагтаа байршуулахад бэлэн гэж Казахстан мэдэгджээ.

“Талуудын хооронд олон улсын тохиролцоо хийсэн нөхцөлд бид техникийн тусламж үзүүлэхэд бэлэн байна” гэж Казахстан улсын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Ерлан Жетыбаев мэдэгдсэн байна.

Казахстан улс сайн дураар цөмийн зэвсэггүй улс орон болсон гэдгээрээ алдартай. 1991 онд ЗХУ задарсны дараа Казахстан улс 1400 орчим цөмийн хошуутай үлдэж, 1995 онд эдгээрийг устган, цөмийн полигоноо хаан, цөмийн зэвсгээс татгалзаж байв.

Харин Иран улсын тухайд, 60% хүртэл боловсруулсан 440кг орчим ураны нөөцтэй гэж мэргэжилтнүүд үздэг. Энэ нь зэвсгийн материалд шаардлагатай хэмжээнээс харьцангуй бага хувь аж. Зэвсэг бүтээхэд 90% баяжуулсан байх шаардлагатай бөгөөд Иран одоо байгаа нөөцөө дахин баяжуулвал 10-12 цөмийн цэнэгт хошуутай болно гэж шинжээчид үздэг юм. Эдгээр нөөц АНУ, Израилын цохилтод өртөн сүйрсэн Ираны цөмийн объектуудын нурангийн дор байгаа гэж таамаглаж байгаа аж.

Эх сурвалж: Euronews, BBC

Facebook Notice for EU! You need to login to view and post FB Comments!

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Дүрвэгсэд…

…Бороо орсон газар байна уу гэж сураглаж нүүдэг болсон....

Айраг хэрэглэхдээ юуг анхаарах вэ?

Зуны улиралд айраг нь монголчуудын хамгийн өргөн хэрэглэдэг уламжлалт...

Гал зогсоох тухай АНУ-ын саналыг Иран хүлээж авсангүй

АНУ гал зогсоохыг тухай саналаа Ирак улсын Ерөнхий сайд...

Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төмөр замаар хоёр...